Гадаад руу илгээмж явуулахад ямар төрлийн зүйлсийг хориглодог вэ?
-
Мал, амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүн цагаан идээ, ааруул борц шар тос гэх мэт, шингэн зүйлс аарц, чацаргана
-
Эм тариа, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
-
Янжуур тамхи, электрон тамхи, бэлэн мөнгө, алт монет бүхий үнэт эдлэл, үнэт чулуу
-
Гар утас, таблет, нөүтбүүк, компьютер, компьютерийн хэрэгсэл, санах ойтой зүйлс
-
Хортой ургамал, амьд амьтан
-
Мансууруулах буюу хортой бодис, хар тамхи
-
Түргэн муудах хүнсний зүйлүүд (түүхий загас, шувуу, мах, сүү)
-
Садар самуун, хүчирхийллийг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал
-
Гоо сайхны бүтээгдэхүүн шингэн төлөвтэй бүтээгдэхүүн /тоник, спрэй, сүрчиг, шампунь, мист/ гэх мэт хориотой.
Шуудангийн хайрцаг хэрхэн эзэмших вэ? Ямар материал бүрдүүлэх вэ?
Шуудангийн хайрцаг эзэмших хүсэлтэй иргэн болон албан байгууллага дараах материалыг бүрдүүлэн өөрийн ойр байрлах салбарт хандан хайрцаг жилийн хугацаанд эзэмших боломжтой. Үйлчилгээний жилийн төлбөр 116,600 төгрөг бөгөөд дараагийн жилүүдэд сунгалтын төлбөр 105,600 төгрөгөөр тооцогдоно.
Бүрдүүлэх материал:
Хувь хүн
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Бүртгэлийн хураамж
Албан байгууллага
Шуудан үйлчилгээний талаарх мэдээллийг хаанаас авах вэ?
Та Монгол Шуудан ХК-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах сувгуудаас авах боломжтой.
-
Хэрэглэгчийн үйлчилгээний лавлах төв: 1800-1613
-
-
Сошиал сувгууд: Монгол Шуудан-Mongol Post албан ёсны Facebook пэйж, Messenger болон Chatbot үйлчилгээ
Хэвлэл хэрхэн захиалах вэ?
Албан байгууллага болон хувь хэрэглэгч өөрт ойр байрлах шуудангийн салбараар дамжуулан хэвлэлийг бүтэн жил, хагас жил, улирлаар захиалах боломжтой
Захиалга баталгаажих нөхцөл:
- Хэвлэлийн төлбөрийг урьдчилан бүрэн төлсөн тохиолдолд захиалга баталгаажна.
- Захиалагч та хэвлэлийн төлбөрөө захиалгын менежерт бэлнээр болон дансаар төлж захиалгын жагсаалтын хамт хүлээлгэн өгнө
Данс: "Монгол шуудан" Төрийн банк MN53 0034 100000139702, Хаан банк MN82 000500 5038058735 тоот дансанд тушааж
- Аймаг, хот сум, суурин газруудад тус тусын банкны салбар дахь тухайн шуудангийн газрын хэвлэлийн харилцах дансанд тушааж холбогдох тооцоог хийнэ
Захиалгын хугацаа (улирлаар):
-
I улирал /1,2,3 сар/: Үндсэн 12.05–12.30 | Нэмэлт 01.05–01.30
-
II улирал /4,5,6 сар/: Үндсэн 03.05–03.30 | Нэмэлт 04.05–04.30
-
III улирал /7,8,9 сар/: Үндсэн 06.05–06.30 | Нэмэлт 07.05–07.30
-
IV улирал /10,11,12 сар/: Үндсэн 09.05–09.30 | Нэмэлт 10.05–10.30
Улс хоорондын илгээмжийн жин оврын хэмжээ
Олон улсын илгээмж илгээхдээ:
-
Илгээмжийн жин, хэмжээ нь стандартын хязгаарт багтсан бай
-
Хэт том, хэт жинтэй илгээмж → саатах / буцах / нэмэлт төлбөр үүсгэнэ
-
Урт тал нь ихэнх тохиолдолд 1.5 м-ээс хэтрэхгүй
-
Олон улсын илгээмжийн жин нь ихэнх тохиолдолд 0–30 кг хооронд байна
-
Илгээмжийн нийт хэмжээ (урт + өргөн + өндөр) = 3 метрээс хэтрэхгүй
-
Стандарт зөрчсөн илгээмжийг тээвэрлэх боломжгүй эсвэл буцаагдах эрсдэлтэй.
-
Улс бүрийн дотоод хязгаар өөр байж болно Иймд илгээхээс өмнө хүлээн авагч улсын нөхцөлийг шалгах нь чухал
Илгээмжийг гэмтэхээс хамгаалах зөвлөмж
Илгээмжийг аюулгүй хүргүүлэхийн тулд:
-
Бат бөх хайрцаг, сав баглаа боодол, зөөлөвчтэй дугтуй зэргийг ашиглах
-
Доторх зүйлийг хөдөлгөөнгүй болтол дүүргэгч (bubble wrap, хөөс, цаас) хийх
-
Эвдрэмтгий зүйлд тохирох тэмдэглэгээ наах
-
Илгээмжийн жин, оврын стандартыг мөрдөх
-
Буруу савласан илгээмж нь тээвэрлэлтийн явцад гэмтэх, саатах, буцах эрсдэлтэй.
-
Илгээмж илгээгч нь илгээмжийг аюулгүй, стандартын дагуу савлаж бэлтгэх үүрэгтэй
-
Буруу сав баглаа боодлоос үүдэлтэй гэмтэл, хохиролд илгээгч хариуцлага хүлээх нөхцөл үүсдэг. Иймд зөв сав баглаа боодол нь таны илгээмжийг хамгаалахаас гадна эрсдэл, маргаанаас урьдчилан сэргийлнэ
Хяналтын хугацаа буюу илгээмж хүргэгдэх хугацааны тухай? /Дотоод ба Гадаад/
Дотоод шуудангийн илгээмжийн зэрэглэл, хүргэх хугацааг хэлнэ. Шуудангийн илгээмжийг хүргэх хугацаагаар нь энгийн, буухиа гэж зэрэглэнэ.
- Энгийн илгээмжийг хот дотор 24-72 цаг, хот хооронд 3-5 хоног, сумдуудад 7-12 хоногийн дотор хүргэсэн байна.
- Буухиа илгээмжийг хот дотор 24-48 цаг, хотхооронд 1-3 хоног, сумдуудад 5-10 хоногийн дотор хүргэсэн байна.
Экспорт гадаад шуудангийн илгээмжийг хүргэх хугацаагаар нь энгийн, буухиа гэж зэрэглэнэ. Хүргэлтийн хугацаа 1-5-р бүс гэсэн 5 бүсэд хуваагдана.
- 1-р бүс буухиа зэрэглэлийн илгээмж нислэгт гарснаас хойш ажлын 3-5 хоног, энгийн зэрэглэл 5-7 хоногийн дотор хүргэсэн байна.
- 2-р бүс буухиа зэрэглэлийн илгээмж нислэгт гарснаас хойш ажлын 5-7 хоног, энгийн зэрэглэл 7-10 хоногийн дотор хүргэсэн байна.
- 3,4,5-р бүс буухиа зэрэглэлийн илгээмж нислэгт гарснаас хойш ажлын 7-10 хоног, энгийн зэрэглэл 10-14 хоногийн дотор хүргэсэн байна.
Орон нутаг руу илгээмж явуулахад ямар төрлийн зүйлсийг хориглодог вэ?
- Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхит бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл (дарь, сум, бензин, керосин, спирт, шүдэнз, хүчил, шүлт, мөнгөн ус г.м)
- Хортой ургамал, амьтад
- Мансууруулах буюу хортой бодис, хар тамхи
- Түргэн муудах хүнсний зүйлүүд (түүхий загас, шувуу, мах, сүү)
- Cадар самуун, хүчирхийллийг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал
- Илгээлт явуулах бол эдийн тодорхойлолтод илгээх эд зүйлсээ нэг бүрчлэн тоо, ширхэг, үнийг заавал жагсаан бичсэн байна.
18. Гаалийн бүрдүүлэлт хэрхэн хийх вэ? CN23 маягтийн бөглөх санамж
Гаалийн бүрдүүлэлтийн ажиллагааг хурдавчлахын тулд энэхүү маягтыг Англи, Франц болон хүлээн авагч орны хэл дээр бөглөнө. Хүлээн авагч улсын гаалийн байгууллага үзлэг, шалгалт хийхийн тулд таны илгээлт дотор юу байгааг тодорхой мэдэх хэрэгтэй байдаг тул та илгээлт доторх зүйлсийг бүрэн, зөв мэдүүлэх ёстой ба ингэснээр уг илгээлт сааталгүй гардуулагдах болно.
Таны илгээж буй зүйлс хязгаарлалттай бараа бүтээгдэхүүн байж болох тул уг барааг (хориглосон зүйлс, хорио цээр ба эмийн бүтээгдэхүүн гэх мэт хязгаарлалттай) тухайн улс оронд оруулах болон Монгол улсаас гаргахыг зөвшөөрдөг эсэхийг Та өөрөө нягтлан шалгасан байх үүрэгтэй ба хүлээн авагч улсад ямар дагалдах бичиг баримт (барааны үнийн тодорхойлолт, гарал үүслийн болон эрүүл мэндийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ургамал, амьтан, хүнсний бүтээгдэхүүнд мэргэжлийн хяналтын хорио цээрийн зөвшөөрөл) шаардагдахыг судлан бүрдүүлэх ёстой.
Олон улсын илгээмж гаалийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд яах вэ?
Олон улсын илгээмж тухайн улсын гаалийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд гаалийн байгууллагаас нь хүлээн авагчид албан мэдэгдэл хүргүүлдэг. Хүлээн авагч нь шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн тухайн улсын гаалийн байгууллагад хандан илгээмжээ авна.
Харин тухайн улсын гаалийн байгууллагаас илгээмжийг хориотой бараа, бүтээгдэхүүн гэж үзэн буцаасан эсвэл хураан авч устгалд тохиолдолд Монгол Шуудан ХК нь гаалийн байгууллагын шийдвэрт оролцох эрхгүй байдаг.
Буцаагдсан илгээмжийн хувьд Монгол Улсад ирсний дараа бид хэрэглэгчид мэдэгдэж, илгээмжээ хүлээн авах боломжийг олгодог.
Миний илгээсэн шуудан, илгээмжийн хүргэлтийг аль салбар хариуцдаг вэ?
Та дараах зургаас өөрийн харъяалагдах салбарын мэдээлэл харах боломжтой.
