What3Words

3 ҮГТ ХАЯГЖИЛТЫН СИСТЕМ

       Монгол шуудан компани нь илгээмж, шуудангийн хүргэлтийн үйлчилгээгээ илүү хурдан, шуурхай болгон сайжруулах зорилгоор what3words-тэй хамтран ажиллаж эхэлсэн.
what3words нь дэлхийн хаягжилтын шинэлэг систем юм. Энэхүү систем нь дэлхийн гадаргыг 3м x 3м хэмжээтэй хавтгай дѳрвѳлжингүүдэд хуваан квадрат бүрт дахин давтагдахгүй 3 үгт хаягийг хуваарилсан. Үгсийг санамсаргүй байдлаар оноосон тул тухайн байршилтай холбоотой ямар ч утга илэрхийлэхгүй. 
      Энэ нь шуудангийн хаягаас илүү нарийвчлалтай, мөн уртраг, ѳргѳрѳгийн солбицлыг бодвол хэрэглэхэд илүү хялбар систем юм. Өөрөөр хэлбэл хүн бүр одоо хаана ч байсан хаягтай байдаг болсон гэсэн үг.
     Уламжлалт гудамжны хаягийг ашигладаг шуудангийн салбар, банкнаас эхлээд илгээмжийн үйлчилгээ, такси компаниуд хүртэл бүх байгууллага таны 3 үгт хаягийг хэрэглэх боломжтой.

Газрын зураг дээр хаягаа харах

  • 1. Газрын зураг руу орох.
  • 2. Газрын зурган дээр гэрийхээ байршлыг олох. Хиймэл дагуулын зураглал руу шилжиж илүү тодоор харах боломжтой.
  • 3. Гэрийхээ үүд/орцон дээр зүүг байршуулна.
  • 4. Танай гэрийн 3 үгт хаяг дэлгэцэн дээр гарч ирнэ

Тусламж

  • 3 үгт хаягийг ѳѳр юунд хэрэглэж болох вэ?

    Шуудан хүргэлт, дуудлагын такси, аялал жуулчлал зэрэг байршлын нарийвчилсан мэдээлэл шаардлагатай олон салбарууд what3words-ын системийг ашиглаж байгаа. Мѳн түүнчлэн та газрын зураг болон аппыг ашиглан ѳѳрийн байршлыг бусдад мэдэгдэх болон бусад газрын байршлыг 3 үгт хаягаар нь хайн хялбараар олж болно.

  • Яагаад 3м x 3м хэмжээтэй квадратуудад хуваасан бэ?

    Дэлхийн гадаргууг 57 их наяд хавтгай дѳрвѳлжингүүдэд хувааснаар байшингуудын үүд, хаалга эсвэл худаг зэргийн байршлыг тодорхойгоор заах нарийвчлалтай хаягжилтын систем үүсч байгаа юм. Толь бичгээс ѳргѳн хэрэглээний 25 мянган үгийг сонгон квадрат бүрт дахин давтагдахгүй 3 үгсийн нийлбэрийг санамсаргүй байдлаар оноосон болно. 

  • Энэ 3 үгийг бусад хаягнуудын оронд хэрэглэнэ гэсэн үг үү?

    3 үгт хаяг нь одоо хэрэглэгдэж байгаа уламжлалт хаягжилтын системээс илүү ѳндѳр нарийвчлалтай учир нэмэлт хаяг байдлаар хэрэглэгдэнэ. Ѳѳрѳѳр хэлбэл та аймаг/хот, дүүрэг/сум, хороо/багийнхаа мэдээллээс гадна 3 үгт хаягаа бичээд илгээмж, шуудангаа илүү хурдан шуурхай хүлээж авч, илгээх боломж бүрдэж байгаа юм

W3W

3 үгт хаягжилтын систем ашиглан илгээмж явуулах

  • 1. Нэр, Овог
  • 2. Хаалганы тоо, Байрны дугаар
  • 3. Хороо, Дүүрэг
  • 4. Хот, Бүсчлэлийн код
  • 5. Улс
  • 3 үгт хаягаа /// тэмдэг тавин араас нь бичнэ (үг хооронд цэгтэй)

Монгол Шуудан ХК © 2017. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Хайлтын үр дүн

Мэдээлэл олдсонгүй!

Илгээмжийн дугаараа шалгаад дахин оролдоно уу!

Илгээсэн огноо:
60%
  • Огноо Төлөв
Илгээмжийн мэдээлэл
  • Илгээмжийн төрөл
  • Гардуулсан салбар
  • Хүлээн авагчийн нэр