style="text-align: center">“МОНГОЛ ШУУДАН” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ ДОТООД АУДИТОР СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь заалтыг үндэслэн “Монгол шуудан” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудиторын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Ажлын байрны зорилго: Дотоод аудитыг олон улсын стандарт, Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, дүрэм, стандартын дагуу батлагдсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу хийж гүйцэтгэх, тайлагнах, зөвлөмж гаргахад;
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө, зорилтот түвшний биелэлтэд хяналт тавих, аудит хийж холбогдох санал, дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах;
- Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлагналын үнэн зөв, иж бүрэн, бодитой байдалд аудит хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах;
- Компанийн төсөв, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хяналт тавих, үйл ажиллагааны төсөвт өртөг, зардалд хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөөг өгөх;
- Дотоод хяналтын үйл явцын үр нөлөөг үнэлж, эрсдэлийн үнэлгээг гарган дүгнэн сайжруулах, зөвлөн туслах, компанийн засаглал, санхүүгийн тайлагналд дүгнэлт гаргах;
- Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, шалгах, компанийн дүрэм, холбогдох хууль тогтоомж, журам, бодлогын баримт бичигт хянан нийцүүлэлтийн аудит хийх;
- Компанийн хүний нөөцийн бодлого, газар, нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;
- Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн болон ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг хэрэгжүүлэх;
- Их хэмжээний хэлцэл, сонирхлын зөрчилтэй хэлцэлд компанийн тухай хуульд заасны дагуу хяналт тавих, дүгнэлт гаргах;
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Нягтлан бодох бүртгэл, гүйцэтгэлийн аудит, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Мэргэшсэн нягтлан бодогч байх;
- Ажлын байранд шаардлагатай хэрэглээний программыг өндөр түвшинд эзэмшсэн байх;
Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:
- Нягтлан бодох бүртгэл, гүйцэтгэлийн аудит, эрх зүйн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,
- Дотоод аудиторын ёс зүйн дүрэмд заасан шаардлагыг хангасан, багаар ажиллах, бүтээлч, идэвх санаачилгатай, манлайлах, удирдах ур чадварыг эзэмшсэн байх
- Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих, санал гаргах, зөвлөмж боловсруулах, санхүү бүртгэлийн ажлын дэс дараалал, ажлын цар хүрээнд мэргэжлийн шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, дүгнэлт гаргах арга барилыг эзэмшсэн байх
Бусад шаардлага:
- Монгол улсын иргэн байх;
- Шүүхийн шийдвэрээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх;
- Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
- Ёс зүй болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх;
- Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садны холбоогүй байх
- Компанитай харилцагч байгууллагын хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ)
- Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх
- Өөр ажил давхар эрхлэхгүй байх
- Тодорхой албан тушаал эхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх
- Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх
Жич: Компанийн засаглалын талаарх мэдлэгтэй, нээлттэй хувьцаат компанийн удирдлагын түвшинд ажиллаж байсан, хосолсон мэргэжилтэй бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
- Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа /E-Mongolia/;
- Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /E-Mongolia/;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /E-Mongolia/;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /E-Mongolia/;
- Нэр дэвшигчийн дэлгэрэнгүй анкет (Төрийн албан хаагчийн анкетын загвар дээр);
- Боловсролын диплом, үнэмлэхийн нотариатаар баталгаажсан хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/;
- Өмнө эсвэл одоо ажиллаж байгаа газраас гаргасан ажил байдлын тодорхойлолт;
- Сүүлийн 5 жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;
- 4х3 хэмжээтэй 2 хувь цээж зураг;
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Төв шуудангийн баруун хаалга, “Монгол шуудан” ХК-ийн байр, 204 тоот хаягаар (ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Цэцгээ, Утас: 99120278) хүлээн авна.
Материал хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2026 оны 01 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл авна.
Анхаарах зүйлс:
- Хүлээлгэн өгч байгаа материал битүүмжлэгдсэн байх ба дугтуйны зүүн дээд буланд сонгон шалгаруулалтад орж буй иргэн өөрийн хаяг, утасны дугаарыг заавал бичсэн байна.
- Битүүмжлэгдсэн дугтуйны баруун доод буланд ““Монгол шуудан” ХК, ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хороонд, Улаанбаатар 15160” гэсэн хаяг бичсэн байна.
- Битүүмжлэгдсэн дугтуйн дотор сонгон шалгаруулалтын баримт бичгийн жагсаалт болон нийт хуудасны тоог бичин гарын үсэг зурсан байна.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Хүчин төгөлдөр бус баримт ирүүлсэн тохиолдолд баримт бичгийн бүрдэл дутуу гэж үзнэ.
- Эцсийн шатанд шалгарсан нэр дэвшигчидтэй Аудитын хорооноос холбогдож ярилцлага авна.
“МОНГОЛ ШУУДАН” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ АУДИТЫН ХОРОО 2026.01.16
