Products services
EasyBox – Delivery Options
HelpCalculatorBranch locationsContact
main logo

Footer

footer-logo
Customer Service: 18001613 Business Inquiries: 70078989
Send Feedback: info@mongolpost.mn
Sukhbaatar Square - 9, 1st Khoroo, Chingeltei District, Enkhtaiv Avenue, P.O. Box 1106, Ulaanbaatar 15160, Mongolia
About Us
Corporate Governance
Careers
Terms of Service
Help Center
Post Office Locations
Download Logo
Selected (0 products)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Compare
Compare - 0

Монгол Шуудан ба YTO Express стратегийн хамтын ажиллагааг эхлүүллээ

  • Home
  • News, Media
  • Монгол Шуудан ба YTO Express стратегийн хамтын ажиллагааг эхлүүллээ
Монгол Шуудан ба YTO Express стратегийн хамтын ажиллагааг эхлүүллээ

Published by: Аминаа Өлзий

2026/03/24 10:05

Монгол Шуудан ба YTO Express стратегийн хамтын ажиллагааг эхлүүллээ

Монгол Улсын үндэсний шуудангийн оператор Монгол Шуудан ХК болон БНХАУ-ын экспресс хүргэлтийн тэргүүлэгч операторын нэг болох YTO Express компаниуд стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хоёр улсын хоорондын цахим худалдаа, шуудан-логистикийн салбарт технологид суурилсан шинэ хуудсыг хамтдаа нээхээр боллоо.

Г.Тэлмэн, Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал:
“YTO Express компанитай байгуулсан энэхүү стратегийн түншлэл нь Монгол Шуудангийн дэд бүтцийг орчин үеийн түвшинд хүргэж, хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, хурдан, хямд, ухаалаг үйлчилгээг хүргэх чухал алхам болж байна.”

Хоёр тал шуудан, логистик, цахим худалдаа болон технологийн салбар дахь чиг хандлага, хөгжлийн явцыг харгалзан үзэж, хоёр улсын хоорондын хүргэлт, тээвэр, гаалийн үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх, Монгол Шуудангийн логистикийн дэд бүтцэд хамтран хөрөнгө оруулж, Монгол Улсын шуудангийн салбарыг шинэ түвшинд гаргах зорилгоор энэхүү стратегийн хамтын ажиллагааг эхлүүллээ.
Хамтын ажиллагааны хүрээнд:

  • Монгол Шуудангийн дэд бүтцэд суурилан орчин үеийн технологийг нэвтрүүлж, автомат шуудан-логистикийн сүлжээ байгуулна
  • Шуудан ялган боловсруулах автомат систем, программ хангамж, тоног төхөөрөмжийг шинэчилж, үйл ажиллагааны бүтээмжийг 3 дахин нэмэгдүүлнэ
  • Хил дамнасан цахим худалдааны тээвэр, хүргэлтийг хурдан, хямд шийдлээр хэрэглэгчдэд хүргэнэ
  • Олон улсын цахим худалдааны платформуудын барааг үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд шууд хүргэж, хямд үнээр авах боломж бүрдүүлнэ
  • Олон улсын худалдаа, тээвэр, логистикийн цогц үйлчилгээг бизнесүүдэд санал болгоно
  • Монгол Улсын газарзүйн онцлогийг ашиглан транзит (дамжин өнгөрөх) худалдаа, тээврийн бүс нутгийн төв болох чиглэлд хамтран ажиллана

YTO Express төлөөлөгч:

“Монгол Улс нь бүс нутгийн стратегийн тээвэр, худалдааны зангилаа байх бүрэн боломжтой. Бид Монгол Шуудантай хамтран ажиллахдаа баяртай байна.”

________________________________________
Монгол Шуудан ХК-ийн тухай

            Монгол Шуудан ХК нь Монгол Улсын үндэсний шуудангийн үйлчилгээний оператор бөгөөд бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч, төрийн өмчийн давамгай оролцоотой, нээлттэй хувьцаат компани юм. Улсын хэмжээнд 385 салбар, 1,000 гаруй ажилтантайгаар Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 сумыг хамарсан хамгийн өргөн сүлжээгээр дотоодын болон олон улсын шуудангийн 70 гаруй хувийг гүйцэтгэдэг бөгөөд дэлхийн 192 улстай шуудан солилцдог.

YTO Express-ийн тухай

           YTO Express нь БНХАУ-ын экспресс хүргэлтийн салбарын тэргүүлэгчдийн нэг бөгөөд 2000 онд байгуулагдсан. 100,000 салбар, 550,000 ажилтантай, 18 улсад үйл ажиллагаа явуулж, жилд 26 тэрбум шуудан илгээмж дамжуулдаг. Цахим худалдаа, ухаалаг логистик, дрон, жолоочгүй тээврийн шийдлээр салбарын инновацийн чиглүүлэгч юм.
________________________________________

Холбоо барих:
Монгол Шуудан ХК – Бизнес хөгжлийн газрын захирал
Б.Тамир
📞 +976 7007 8989
📧 tamir@mongolpost.mn

Other news

Ухаалаг ПОС төхөөрөмжөөр дамжуулан сумын үйлчилгээг шинэ шат руу гаргана

Ухаалаг ПОС төхөөрөмжөөр дамжуулан сумын үйлчилгээг шинэ шат руу гаргана

2026/03/24
Монгол Шуудан ба YTO Express стратегийн хамтын ажиллагааг эхлүүллээ

Монгол Шуудан ба YTO Express стратегийн хамтын ажиллагааг эхлүүллээ

2026/03/24
Ази, Номхон далайн шуудангийн холбооны удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотод эхэллээ

Ази, Номхон далайн шуудангийн холбооны удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотод эхэллээ

2026/03/24
Цахим худалдааны өсөлт бол асар том боломж

Цахим худалдааны өсөлт бол асар том боломж

2026/03/24
footer-logo
About UsCorporate GovernanceCareersTerms of ServiceHelp CenterPost Office LocationsDownload Logo
Customer Service: 18001613 Business Inquiries: 70078989
Send Feedback: info@mongolpost.mn
Sukhbaatar Square - 9, 1st Khoroo, Chingeltei District, Enkhtaiv Avenue, P.O. Box 1106, Ulaanbaatar 15160, Mongolia