Мэргэжлийн хүртээмжтэй үйлчилгээгээр дамжуулж нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах нь бидний эрхэм зорилго мөн.
Үүсэл хөгжлөөрөө дэлхийн шуудан холбооны түүхэнд анхдагч тэргүүн зэргийн харилцаа холбооны нэгэн төрөлд тооцогддог билээ.
Монгол улс дэлхийн асар өргөн уудам нутгийг эзлэн оршин байсан үед буюу 1228-1241 онд Монголын эзэнт гүрний хаан ширээнд сууж байсан Чингис хааны гуравдугаар хөвгүүн Өгэдэй мэдээлэгч, захирагч нарыг бий болгон, морин өртөө байгуулсан нь шуудан харилцааны хувьд уургын улааг халж, мэдээлэл харилцаа дамжуулах сүлжээг үүсгэн байгуулсан томоохон дэвшил болжээ.
Өртөө нь улам боловсронгуй болон хөгжсөөр ирсэн бөгөөд Ардын хувьсгал мандсан 1921 оны 07 дугаар сарын 19-нд Ардын засгийн тэргүүлэгчдийн 6-р хурлын тогтоолоор Монгол улсын шуудан бичиг, Цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулсан нь одоогийн “Монгол Шуудан“ Хувьцаат компани юм.