Бүтээгдэхүүн үйлчилгээ
ТусламжТооцоолуурСалбаруудын байршилХолбоо барих
main logo

tugeemel asuult beldets

tugeemel asuult beldets

Footer

footer-logo
Хэрэглэгчийн үйлчилгээ: 18001613
Санал хүсэлт илгээх info@mongolpost.mn
Сүхбаатарын талбай -9, ЧД 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Ш/Х-1106, Улаанбаатар-15160, Монгол улс
Бидний тухай
Компанийн засаглал
Хүний нөөц
Үйлчилгээний нөхцөл
Тусламж
Салбарын байршил
Лого татах
Сонгосон (0 бүтээгдэхүүн)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Харьцуулах
Харьцуулах - 0
Илгээмжийн бар код нь шуудангийн илгээмжийг бүртгэх, ялгах, хянах зориулалттай дахин давтагдашгүй код юм. Энэхүү кодоор дамжуулан илгээмжийн байршил, шилжилт хөдөлгөөн болон хүргэлтийн мэдээллийг хянах боломжтой. Монгол Шуудан ХК-ийн олон улсын бүртгэлтэй илгээмжийн бар код нь эхэндээ 2 латин үсэг, дунд хэсэгтээ 9 орон тоо, төгсгөлдөө 2 латин үсгээс бүрддэг.
Жишээ: EE123456789MN
Олон улсын илгээмж явуулахдаа дараах зүйлсийг анхаарна уу:
  • Илгээгч (FROM) болон хүлээн авагч (TO)-ийн хаягийг тогтоосон дарааллын дагуу тодорхой, бүрэн гүйцэд бичих
  • Олон улсын хаягийг заавал Франц эсвэл Англи хэлээр, латин үсгээр бичих
  • Хаяг бичихдээ тосон бал ашиглах
  • Илгээгч болон хүлээн авагч улсын нэрийг том үсгээр тодоор бичих
  • Илгээгч болон хүлээн авагч талын зип кодыг заавал бичих шаардлагатай бөгөөд зип код буруу эсвэл бичигдээгүй тохиолдолд илгээмж төөрөх, саатах, буцаагдах эрсдэлтэйг анхаараарай.
  • Мал, амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүн цагаан идээ, ааруул борц шар тос гэх мэт, шингэн зүйлс аарц, чацаргана
  • Эм тариа, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
  • Янжуур тамхи, электрон тамхи, бэлэн мөнгө, алт монет бүхий үнэт эдлэл, үнэт чулуу
  • Гар утас, таблет, нөүтбүүк, компьютер, компьютерийн хэрэгсэл, санах ойтой зүйлс
  • Хортой ургамал, амьд амьтан
  • Мансууруулах буюу хортой бодис, хар тамхи
  • Түргэн муудах хүнсний зүйлүүд (түүхий загас, шувуу, мах, сүү)
  • Садар самуун, хүчирхийллийг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал
  • Гоо сайхны бүтээгдэхүүн шингэн төлөвтэй бүтээгдэхүүн /тоник, спрэй, сүрчиг, шампунь, мист/ гэх мэт хориотой. 

Та илгээмжийн байршлаа дараах сувгуудыг ашиглан шалгах боломжтой. 

  • Албан ёсны вэб сайт: www.mongolpost.mn вэбсайтын Илгээмжийн байршил шалгах хэсэгт хандах
  • Хэрэглэгчийн үйлчилгээний лавлах төв: 1800-1613 руу холбогдох 
  • Сошиал сувгууд: Монгол Шуудан-Mongol Post албан ёсны Facebook пэйж,
    Messenger болон Chatbot үйлчилгээний “Илгээмж шалгах” гэсэн товчинд хандах
Шуудангийн хайрцаг эзэмших хүсэлтэй иргэн болон албан байгууллага дараах материалыг бүрдүүлэн өөрийн ойр байрлах салбарт хандан хайрцаг жилийн хугацаанд эзэмших боломжтой. Үйлчилгээний жилийн төлбөр 116,600 төгрөг бөгөөд дараагийн жилүүдэд сунгалтын төлбөр 105,600 төгрөгөөр тооцогдоно.
Бүрдүүлэх материал:
Хувь хүн
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Бүртгэлийн хураамж
Албан байгууллага 
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Хайрцаг эзэмших албан хүсэлт
  • Бүртгэлийн хураамж
Та Монгол Шуудан ХК-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах сувгуудаас авах боломжтой.
  • Хэрэглэгчийн үйлчилгээний лавлах төв: 1800-1613
  • Албан ёсны вэб сайт: www.mongolpost.mn
  • Сошиал сувгууд: Монгол Шуудан-Mongol Post албан ёсны Facebook пэйж, Messenger болон Chatbot үйлчилгээ
Боодол гэдэг нь овор хэмжээ багатай 2 кг хүртэлх эд зүйлс агуулсан илгээмжийг хэлнэ.

Илгээлт гэдэг нь боодлоос овор хэмжээгээрээ том 2 кг-аас дээш жинтэй илгээмжийн хэлнэ.

Бүсчлэлийн код /ZIP код/ нь тухайн хуулийн этгээд буюу объектын байршил, хаягийн мэдээллийг илэрхийлсэн 5 оронтой тоон дарааллыг хэлнэ. Энэхүү код нь шуудангийн илгээмжийг түргэн шуурхай, үнэн зөв ангилан хүргэхэд чухал ач холбогдолтой.  Шуудангийн нэгдсэн кодын талаар дэлгэрэнгvй мэдээллийг www.zipcode.mn гэсэн сайтаас авах боломжтой.

Хаягаар шуудан хүлээн авах боломжгүй хэрэглэгч өөрт ойр байрлах шуудангийн салбарт биечлэн очиж, өөрийн нэр дээр хаяглагдсан шуудан илгээмжээ хүлээн авах үйлчилгээ юм. Илгээгч нь илгээмжийн хаяг дээр хүлээн авагчийн овог нэр, холбоо барих утасны дугаар, шуудангийн салбарын нэр болон “Өөрөө хүлээн авах” гэж тэмдэглэнэ. Хэрэв хүлээн авагч өөрөө илгээмжээ авах боломжгүй тохиолдолд тухайн салбарт бүртгэлтэй дугаараас урьдчилан мэдэгдэж, итгэмжлэгдсэн өөр хүлээн авагч нь холбогдох бичиг баримттайгаа очиж илгээмжийг авч болно.

Шуудангийн хайрцаг нь албан байгууллага болон хувь хүнд зориулсан шуудангийн илгээмж, захидлыг хүлээн авах зориулалттай, шуудангийн салбарт байрлах үйлчилгээ юм.

Албан байгууллага болон хувь хэрэглэгч өөрт ойр байрлах шуудангийн салбараар дамжуулан хэвлэлийг бүтэн жил, хагас жил, улирлаар захиалах боломжтой

Захиалга баталгаажих нөхцөл:

  • Хэвлэлийн төлбөрийг урьдчилан бүрэн төлсөн тохиолдолд захиалга баталгаажна.
  • Захиалагч та хэвлэлийн төлбөрөө захиалгын менежерт бэлнээр болон дансаар төлж  захиалгын жагсаалтын хамт хүлээлгэн өгнө
    Данс: "Монгол шуудан" Төрийн банк MN53 0034 100000139702, Хаан банк MN82 000500 5038058735 тоот дансанд тушааж
  • Аймаг, хот сум, суурин газруудад тус тусын банкны салбар дахь тухайн шуудангийн газрын хэвлэлийн харилцах дансанд тушааж холбогдох тооцоог хийнэ
Захиалгын хугацаа (улирлаар):
  • I улирал /1,2,3 сар/: Үндсэн 12.05–12.30 | Нэмэлт 01.05–01.30
  • II улирал /4,5,6 сар/: Үндсэн 03.05–03.30 | Нэмэлт 04.05–04.30
  • III улирал /7,8,9 сар/: Үндсэн 06.05–06.30 | Нэмэлт 07.05–07.30
  • IV улирал /10,11,12 сар/: Үндсэн 09.05–09.30 | Нэмэлт 10.05–10.30
Дотоодын илгээмж явуулахдаа дараах зүйлсийг анхаарна уу:
  • Илгээмжийн хаягийг дэс дараалалын дагуу бүрэн гүйцэд, үнэн зөв бичих
  • Зип код нь хаягийн байршилтай зайлшгүй тохирч байх
  • Зип код зөрүүтэй тохиолдолд илгээмж төөрөх, саатах болон буцах эрсдэл үүсэхийг анхаараарай.
Олон улсын илгээмж илгээхдээ:
  • Илгээмжийн жин, хэмжээ нь стандартын хязгаарт багтсан бай
  • Хэт том, хэт жинтэй илгээмж → саатах / буцах / нэмэлт төлбөр үүсгэнэ
  • Урт тал нь ихэнх тохиолдолд 1.5 м-ээс хэтрэхгүй
  • Олон улсын илгээмжийн жин нь ихэнх тохиолдолд 0–30 кг хооронд байна
  • Илгээмжийн нийт хэмжээ (урт + өргөн + өндөр) = 3 метрээс хэтрэхгүй
  • Стандарт зөрчсөн илгээмжийг тээвэрлэх боломжгүй эсвэл буцаагдах эрсдэлтэй.
  • Улс бүрийн дотоод хязгаар өөр байж болно Иймд илгээхээс өмнө хүлээн авагч улсын нөхцөлийг шалгах нь чухал
Илгээмжийг аюулгүй хүргүүлэхийн тулд: 
  •  Бат бөх хайрцаг, сав баглаа боодол, зөөлөвчтэй дугтуй зэргийг ашиглах 
  • Доторх зүйлийг хөдөлгөөнгүй болтол дүүргэгч (bubble wrap, хөөс, цаас) хийх
  • Эвдрэмтгий зүйлд тохирох тэмдэглэгээ наах
  •  Илгээмжийн жин, оврын стандартыг мөрдөх 
  • Буруу савласан илгээмж нь тээвэрлэлтийн явцад гэмтэх, саатах, буцах эрсдэлтэй.
  • Илгээмж илгээгч нь илгээмжийг аюулгүй, стандартын дагуу савлаж бэлтгэх үүрэгтэй 
  • Буруу сав баглаа боодлоос үүдэлтэй гэмтэл, хохиролд илгээгч хариуцлага хүлээх нөхцөл үүсдэг. Иймд зөв сав баглаа боодол нь таны илгээмжийг хамгаалахаас гадна эрсдэл, маргаанаас урьдчилан сэргийлнэ
Дотоод шуудангийн илгээмжийн зэрэглэл, хүргэх хугацааг хэлнэ. Шуудангийн илгээмжийг хүргэх хугацаагаар нь энгийн, буухиа гэж зэрэглэнэ.
  • Энгийн илгээмжийг хот дотор 24-72 цаг, хот хооронд 3-5 хоног, сумдуудад 7-12 хоногийн дотор хүргэсэн байна.
  • Буухиа илгээмжийг хот дотор 24-48 цаг, хотхооронд 1-3 хоног, сумдуудад 5-10 хоногийн дотор хүргэсэн байна.
Экспорт гадаад шуудангийн илгээмжийг хүргэх хугацаагаар нь энгийн, буухиа гэж зэрэглэнэ. Хүргэлтийн хугацаа 1-5-р бүс гэсэн 5 бүсэд хуваагдана. 
  • 1-р бүс буухиа зэрэглэлийн илгээмж нислэгт гарснаас хойш ажлын 3-5 хоног, энгийн зэрэглэл 5-7 хоногийн дотор хүргэсэн байна.
  • 2-р бүс буухиа зэрэглэлийн илгээмж нислэгт гарснаас хойш ажлын 5-7 хоног, энгийн зэрэглэл 7-10 хоногийн дотор хүргэсэн байна.
  • 3,4,5-р  бүс буухиа зэрэглэлийн илгээмж нислэгт гарснаас хойш ажлын 7-10 хоног, энгийн зэрэглэл 10-14 хоногийн дотор хүргэсэн байна.
  • Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхит бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл  (дарь, сум, бензин, керосин, спирт, шүдэнз, хүчил, шүлт, мөнгөн ус г.м)
  • Хортой ургамал, амьтад
  • Мансууруулах буюу хортой бодис, хар тамхи
  • Түргэн муудах хүнсний зүйлүүд (түүхий загас, шувуу, мах, сүү)
  • Cадар самуун, хүчирхийллийг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал
  • Илгээлт явуулах бол эдийн тодорхойлолтод илгээх эд зүйлсээ нэг бүрчлэн тоо, ширхэг, үнийг заавал жагсаан бичсэн байна.
Гаалийн бүрдүүлэлтийн ажиллагааг хурдавчлахын тулд энэхүү маягтыг Англи, Франц болон хүлээн авагч орны хэл дээр бөглөнө. Хүлээн авагч улсын гаалийн байгууллага үзлэг, шалгалт хийхийн тулд таны илгээлт дотор юу байгааг тодорхой мэдэх хэрэгтэй байдаг тул та илгээлт доторх зүйлсийг бүрэн, зөв мэдүүлэх ёстой ба ингэснээр уг илгээлт сааталгүй гардуулагдах болно.
Таны илгээж буй зүйлс хязгаарлалттай бараа бүтээгдэхүүн байж болох тул уг барааг (хориглосон зүйлс, хорио цээр ба эмийн бүтээгдэхүүн гэх мэт хязгаарлалттай) тухайн улс оронд оруулах болон Монгол улсаас гаргахыг зөвшөөрдөг эсэхийг Та өөрөө нягтлан шалгасан байх үүрэгтэй ба хүлээн авагч улсад ямар дагалдах бичиг баримт (барааны үнийн тодорхойлолт, гарал үүслийн болон эрүүл мэндийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ургамал, амьтан, хүнсний бүтээгдэхүүнд мэргэжлийн хяналтын хорио цээрийн зөвшөөрөл) шаардагдахыг судлан бүрдүүлэх ёстой.
Та Монгол Шуудан ХК-ийн Марк, Үнэт цаасны газар болон өөрт ойр байрлах шуудангийн салбараар үйлчлүүлэн шуудангийн марк худалдан авах боломжтой. Мөн цахимаар захиалах бол https://www.mongolstamps.com/ сайтаар зочлон худалдан авалт хийх боломжтой.
Олон улсын илгээмж тухайн улсын гаалийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд гаалийн байгууллагаас нь хүлээн авагчид албан мэдэгдэл хүргүүлдэг. Хүлээн авагч нь шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн тухайн улсын гаалийн байгууллагад хандан илгээмжээ авна.
Харин тухайн улсын гаалийн байгууллагаас илгээмжийг хориотой бараа, бүтээгдэхүүн гэж үзэн буцаасан эсвэл хураан авч устгалд тохиолдолд Монгол Шуудан ХК нь гаалийн байгууллагын шийдвэрт оролцох эрхгүй байдаг.
Буцаагдсан илгээмжийн хувьд Монгол Улсад ирсний дараа бид хэрэглэгчид мэдэгдэж, илгээмжээ хүлээн авах боломжийг олгодог.
Манай компанитай хамтран ажиллах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд 70078989 дугаартай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.  Мөн https://mongolpost.cody.mn/mn/contact холбоосоор орж Хамтран ажиллах хүсэлтийн формыг бөглөн илгээх боломжтой. 
Монгол Шуудан ХК нь шуудан, илгээмжийг түргэн шуурхай, зөв хаягаар хүргэх зорилгоор хаягийн бүсчлэлийн системийг ашиглан хүргэлт хийдэг. Хаягийн бүсчлэл гэдэг нь аймаг, хот, дүүрэг, хороо, гудамж, байр, объект бүрийг тодорхой бүс болон ZIP кодоор ангилсан хаягийн нэгдсэн систем юм. Энэхүү систем нь илгээмжийг зөв салбар, зөв хүргэлтийн ажилтанд хуваарилах боломжийг бүрдүүлдэг.

 

Та дараах зургаас өөрийн харъяалагдах салбарын мэдээлэл харах боломжтой.

Та илгээмжийг хүлээн авах хаягаа өөрчлөх боломжтой бөгөөд хэрэглэгч хүлээн авах хаягаа өөр дүүрэг, хороо эсвэл бүс рүү өөрчилсөн тохиолдолд илгээмжийг шинэ бүсийн салбар руу шилжүүлж, дахин ангилан хүргэлтэд гаргадаг тул шинэчилсэн хаягаар хүргэх хугацаа ихэвчлэн 1–3 хоног байдаг. Илгээмжийг түргэн шуурхай хүлээн авахын тулд хаяг, холбоо барих мэдээллээ үнэн зөв бүртгүүлэхийг зөвлөж байна.
footer-logo
Бидний тухайКомпанийн засаглалХүний нөөцҮйлчилгээний нөхцөлТусламжСалбарын байршилЛого татах
Хэрэглэгчийн үйлчилгээ: 18001613
Санал хүсэлт илгээх info@mongolpost.mn
Сүхбаатарын талбай -9, ЧД 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Ш/Х-1106, Улаанбаатар-15160, Монгол улс