Бидний тухай

Дэлхийн дэвшилтэт технологид хүрсэн, чанартай, цогц үйлчилгээгээр хүн бүрийн шуудангийн хэрэгцээг төгс хангах нь бидний эрхэм зорилго мөн.

“Монгол Шуудан” ХК-ийн
Монгол марк

Шуудан харилцаа нь манайд Хүннү гүрний үеэс, он цагийг илүү наашлуулбал их эзэн Чингис хааны хүү Өгөдэй хааны дөрвөн сайн үйлийн нэг болох сайтар зохион байгуулсан өртөөт зам “Монголын морин өртөө”-нөөс үүсэлтэй гэж үздэг.
Тиймээс ч Монголын шуудан, харилцаа холбоо нь үүсэл хөгжлөөрөө дэлхийн шуудан холбооны түүхэнд анхдагч болж, тэргүүн эгнээнд жагсдаг юм. Тэгвэл өнө эртний түүхт эл салбарт үйл ажиллагаагаа 96 жил тасралтгүй явуулж, ололт амжилтын туршлагыг хуримтлуулсан “Монгол шуудан” компанийн хөгжилийн түүх 1921 оноос эхлэлтэй.
Ардын хувьсгал мандсан 1921 оны долдугаар сарын 19-нд Ардын засгийн газрын тэргүүлэгчдийн VI хурлын тогтоолоор “Монгол Улсын шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” байгуулсан нь одоогийн “Монгол шуудан” ХК юм.
Монгол Улсын шуудангийн үндсэн сүлжээг эзэмшигч “Монгол шуудан” ХК нь Улаанбаатар хотын 40 салбар, аймаг орон нутгийн 22 шуудангийн үйлчилгээний газар, сумдын 330 гаруй салбар нэгжээр 912 ажилчинтайгаар шуудангийн 20 гаруй нэр төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэн явуулж байна.

Датаком
Телеком
рТс
АйТи Парк
Дата төв
Харилцаа холбооны зохицуулах хороо