“МОНГОЛ ШУУДАН” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД:
Нийтэлсэн огноо: 2022/03/30

“МОНГОЛ ШУУДАН” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД:

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

Компанийн оноосон нэр:

“Монгол шуудан” ХК, Сүхбаатарын талбай 1,

Энхтайвны өргөн чөлөө, ЧД 1 дүгээр хороо, Улаанбаатар 15160

Хурал хуралдуулах газар, өдөр, цаг:

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн хурлын танхимд                                     /Төв шуудангийн баруун хаалга, “Монгол шуудан” ХК-ийн 4 давхарт/

Хуралд оролцох эрхтэй ХЭ-чдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр:

2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах,
  • Компанийн 2021 оны үйл ажиллагааны тайлан танилцуулах,
  • Компанийн 2021 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах,
  • Компанийн 2020 оны ногдол ашиг тараасан тухай тайлан болон 2021 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах,
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны тайлан танилцуулах,
  1. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны зардлын төсөв батлах,
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох,

Холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

  1. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичгийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржийн цахим хуудас (mse.mn/mn/company/541), компанийн цахим хуудас (www.mongolpost.mn) дахь “Хувьцаа эзэмшигч” цэсээс электрон хэлбэрээр болон ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрийн харилцаж буй брокер дилерийн компани болон компанийн төв байранд ирж авч болно.
  2. Хувьцаа эзэмшигч та саналаа урьдчилан өгөх боломжтой бөгөөд өөрийн үйлчлүүлдэг Үнэт цаасны компаниар дамжуулж компанид ирүүлж болно. Мөн компанийн цахим хуудас (mongolpost.mn) дахь “Хувьцаа эзэмшигч” цэсэд байрлах саналын хуудсыг татан авч саналаа бөглөн дараах хаягаар битүүмжлэн ирүүлж болно. Саналын хуудсаар санал авах сүүлийн хугацаа 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 15:00 цаг байна.

Хаяг:    Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс

“Монгол шуудан” ХК, Сүхбаатарын талбай-1,

ЧД-ийн 1-р хороо, Улаанбаатар 15160

Холбоо барих: Хурал зохион байгуулах комисс: Б.Нарантуяа, О.Саруул 70078906, narantuya@mongolpost.mn, saruul@mongolpost.mn

 

Хурлын ирцийн бүртгэл 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 09:30-10:00 цагийн хооронд явагдана.

ХЭХ-ын материал – татаж авах : ХЭХ-ын материал

Саналын хуудас – татаж авах :Саналын хуудас