“Камерын систем” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох
Нийтэлсэн огноо: 2023/04/06

ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр : “Камерын систем” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох,

Тендер шалгаруулалтын дугаар : МШ/202301038

Монгол шуудан ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Камерын систем” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 600,000 /Зургаан зуун мянга/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн, 15 цаг 00 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”,
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Тийм”,
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Төв шуудан, Монгол шуудан ХК-ийн байр,
Худалдан авах ажиллагааны хэлтэс, Утас: 7007-8971,

Сүүлийн мэдээ