УХШ илгээмжийн тухай цаг үеийн мэдээлэл
Нийтэлсэн огноо: 2023/07/26

Emergency Information System Message
Message n° 95/2023
25 July / 25 juillet 2023 à 12h00 (CEST)

Канадын шуудангийн байгууллага Canada Post нь ДШХ-ны ОУ-ын товчоогоор дамжуулан ийнхүү зарлуулжээ:
“Нова Скотиад тасралтгүй бороо орж, урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй их хэмжээний үерийн улмаас бүхэл бүтэн муж даяар их хэмжээний хохирол учирч, хэд хэдэн хүний амь нас хохироод байгаа тул онц байдал зарлалаа.
Иймээс Нова Скотиа мужийн хэмжээнд шуудангийн илгээмжийг (захидал, илгээлт, EMS) ялган боловсруулах, хүргэж гардуулах ажиллагаа саатах боллоо.
Нөхцөл байдлыг ойлгож хүлээн авсанд талархлаа” гэжээ.