УХШ илгээмжийн тухай цаг үеийн мэдээлэл
Нийтэлсэн огноо: 2023/07/26

Emergency Information System Message
Message n° 96/2023
25 July / 25 juillet 2023 à 18h45 (CEST)

Италийн шуудангийн байгууллага Poste Italiane нь ДШХ-ны ОУ-ын товчоогоор дамжуулан ийнхүү зарлуулжээ:
Цаг агаарын таагүй нөхцөл байдал нь хэдхэн цагийн дотор Миланы Малпенса нисэх онгоцны буудлын (MXP) байгууламжуудыг ноцтой гэмтээсэн тул нисэх онгоцны буудлын дэд бүтцийн доголдлын улмаас орох, гарах агаарын шуудангийн үйл ажиллагаа тасалдаад байна. Одоогоор үйл ажиллагаа нь хэзээ сэргэх талаар мэдээлэх боломжгүй байна.
Нөхцөл байдлыг ойлгож хүлээн авсанд талархлаа” гэжээ.