ДЭЛХИЙН ШУУДАНГИЙН ХОЛБООНЫ СТРАТЕГИЙН ФОРУМ Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Нийтэлсэн огноо: 2024/09/23

2024 оны 09-р сарын 25-26-ний өдрүүдэд Дэлхийн Шуудангийн холбооны (ДШХ) Ази-Номхон Далайн бүсийн орнуудын Стратегийн форум Улаанбаатар хотноо болох гэж байна. Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй уг форумыг Монгол Шуудан ХК зохион байгуулж буй бөгөөд Ази-Номхон далайн бүс нутгийн 32 орны 100 орчим хүндэт зочид, төлөөлөгчид оролцож буйгаараа онцлог юм. Форумд ДШХ-ны Ерөнхий захирал ноён Масахико Метоки болоод бусад улс орнуудын үндэсний шуудангийн үйлчилгээ үзүүлэгчид, зохицуулагчид, бодлого боловсруулагчид оролцож байна.
ДШХ-ны Ази-Номхон далайн бүс нутгийн Стратегийн форум нь бүс нутгийн шуудангийн операторууд болон оролцогч талуудад тулгарч буй өвөрмөц сорилт, боломжуудыг шийдвэрлэх зорилгоор ДШХ-оос зохион байгуулдаг гол платформ юм. Энэхүү форумд үндэсний шуудангийн үйлчилгээ үзүүлэгчид, зохицуулагчид, бодлого боловсруулагчид, салбарын мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож, ялангуяа цахим худалдаа, дижитал өөрчлөлтийн эрийн үед шуудангийн үйлчилгээг сайжруулах, хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн эрэлтэд дасан зохицох стратегийн талаар ярилцдаг.

Сүүлийн мэдээ