Элчин сайд Атул Малхари Готсурве Монгол шуудан ХК-д зочиллоо
Нийтэлсэн огноо: 2024/09/18

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг ноён Атул Малхари Готсурве өнөөдөр Монгол шуудан ХК-д зочиллоо.
Ирэх жил Монгол улс, БНЭУлс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиох бөгөөд ойг угтан БНЭУ-ын Элчин сайдын яамнаас хоёр орны шуудангийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр орны хооронд цахим худалдаа, түүний тээвэр хүргэлтийг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн эрхэмсэг ноён Элчин сайдын саналыг талархан хүлээн аваад, компанийн боловсон хүчнийг БНЭУ-д урт болон богино хугацаанд тэтгэлэгтэйгээр сургахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Элчин сайд Атул Малхари Готсурве уг саналыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Монгол Шуудан ХК