ШИЙДЭЛТЭЙ УУЛЗАЛТ: “ШУУДАНГИЙН ШИНЭЧЛЭЛ” 📮
Нийтэлсэн огноо: 2024/09/17

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамнаас шуудангийн салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, тулгамдсан асуудлыг хэлэлцэх “ШУУДАНГИЙН ШИНЭЧЛЭЛ” дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа
Дугуй ширээний уулзалтад Монгол Шуудан ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн Telmen Gerelt оролцож шуудангийн салбарын хөгжил, компанийн өнөөгийн байдал, цаашид шуудангийн салбарын бусад оролцогчидтой хамтран ажиллах “НЭЭЛТТЭЙ ШУУДАН” санаачлагаа (OPEN POST INITIATIVE) танилцууллаа.
“НЭЭЛТТЭЙ ШУУДАН” санаачлагын гол агуулга нь зах зээл жижиг, өргөн уудам газар нутагтай улсын өнцөг булан бүрт сууршин буй иргэд, ААН-үүдэд шуудангийн үйлчилгээг бага зардлаар, чанартай, хурдан шуурхай хүргэхийн тулд Шуудангийн салбарын оролцогчид “нэгдсэн нэг стандартаар харилцан холбогдож, мэдээллийн сан, их өгөгдөл, шуудангийн салбар нэгж, сүлжээ, дэд бүтцээ хамтран хөгжүүлэх, бүтээмжтэй, үр ашигтай ажиллах шуудангийн тогтолцоог бүтээх” явдал юм.
Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү уулзалтыг дүгнэж хэлэхдээ “Орчин цагт шуудангийн үйлчилгээ шинэ шатанд гарсан, Монгол улсад шуудангийн салбарыг шинэ шатанд гаргахад анхаарч ажиллана. Шуудангийн тухай хууль анх батлагдсан цагаас хойш 21 жил өнгөрч, хуулийн анхны үзэл санаа, бүдгэрсэн тул шуудангийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай болсон. Ингэхдээ хуулийг хэт ерөнхий хийж, бусад асуудлыг журмаар зохилцуулдаг байдлыг арилгана” гэдгийг онцоллоо.

Сүүлийн мэдээ