Монгол Шуудан ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн Туркиш Карго компанийн Хятад, Төв Азийг хариуцсан захирал Хакан Юксэл, Бээжин дэх Туркиш Эйрлайнсын бүс хариуцсан карго менежер Расит Унал, Туркиш Карго компанийн Монгол дах төлөөлөгч Эдигэ нарыг хүлээн авч уулзан олон жилийн хамтын ажиллагааг дүгнэхийн зэрэгцээ цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал бодлоо солилцлоо.
Монгол Шуудан ХК нь транзит шууданг нэмэгдүүлэх, Улаанбаатар-Истанбул, Улаанбаатар-Истанбул-Европ чиглэлд ачаа шууданг нэмэгдүүлэхээр идэвх санаачилгатай ажиллаж буй бөгөөд түүнтэй холбоотой тээвэрлэлтийн нөхцөл, зай багтаамж, хэрэгцээ шаардлагын талаар нээлттэй ярилцаж, харилцан мэдээлэл солилцож илүү нягт холбоотой ажиллахаар тохиролцлоо.