Дэлхийн шуудангийн өдрийн мэнд хүргэе! 
Нийтэлсэн огноо: 2024/10/09


Өнөөдөр бид хүмүүсийг холбож, бизнесийн харилцааг дэмжиж, нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулж буй шуудангийн салбарынхны үүрэг, хичээл зүтгэлийг тэмдэглэн өнгөрүүлж байна ✉️📦

Үндэсний сүлжээ эзэмшигч, Монгол Шуудан ХК өнөөдрийн байдлаар 1000 гаруй ажилтан албан хаагчтайгаар 21 аймаг 330 сумдад үйл ажиллагаагаа явуулж байна. Бид энэ жил Хөшгийн хөндий дэх Улс хоорондын шуудан ялган боловсруулах төвийг шинээр ашиглалтанд оруулж олон улсын шуудан харилцааг нэмэгдүүлсэн амжилттайгаар баярын өдрөө угтаж байна.

Хүн ардын харилцаа холбоог хөгжүүлэн түүчээлж ирсэн 103 жилийн хугацаанд хамгийн үнэтэй захидал, чухал мэдээлэл, энгийн мэндчилгээнээс эхлээд улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, холыг ойртуулж, ирээдүйг бүтээлцэж буй шуудангийн үйлчилгээний бүх ажилтнууддаа баярлалаа! 🎉

Цаашид ч шинэ санаачилга, технологийн дэвшлийг нэвтрүүлэн, нийгэмдээ үргэлж үнэ цэнийг түгээж байх шууданчиддаа баярын мэнд хүргэе!

Дэлхийн шуудангийн өдрөө хамтдаа тэмдэглэж, урам зоригтой, хөгжлийн төлөө урагш тэмүүлцгээе! 🙌

#ДэлхийнШуудангийнӨдөр #ШуудангийнҮйлчилгээ
#worldpostday #upu

Монгол Шуудан ХК

Сонирхуулахад

🌍📫 Дэлхийн шуудангийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 9-нд тэмдэглэдэг.

Энэхүү арга хэмжээг 1969 онд Токиод болсон Дэлхийн шуудангийн конгрессоос Дэлхийн шуудангийн холбоо (UPU) байгуулагдсаны ойг тэмдэглэх арга хэмжээ болгон зарласан.

Дэлхийн Шуудангийн Байгууллага нь 1874 онд Швейцарийн Берн хотод байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 200 улс ороныг эгнээндээ нэгтгэсэн НҮБ-ийн төрөлжсөн байгууллага юм.

Дэлхийн шуудангийн өдрийн зорилго нь ард иргэд, бизнес эрхлэгчдийн өдөр тутмын амьдрал дахь шуудангийн үүрэг, дэлхийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг таниулахад оршино