МОНГОЛ ШУУДАН ХК 2025 ОНЫГ “ХЭРЭГЛЭГЧ ТӨВТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛИЙН ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА
Нийтэлсэн огноо: 2025/01/23

2025 оны 01 сарын 18-ний өдөр “Монгол Шуудан” ХК Бүх ажилтны хурлаа ажилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Улаанбаатар хотын нийт 400 гаруй ажилтан хамрагдаж компанийн 2024 оны амжилт ололтоо хэлэлцсэн бол Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “2025 оны Үйл ажиллагааны төлөвлөгөө” болон компанийн “2028 он хүртэлх Дунд хугацааны стратеги”-ыг танилцуулжээ. “НЭГ ЗОРИЛГО – НЭГ БАГ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан уг арга хэмжээнд компанийн 2024 оны ололт амжилтаа хэлэлцэж цаашид 2028 он хүртэл компанийн ажилтан нэг бүр компанийн зорилгыг хэрэгжүүлэхэд хэрхэн оролцох талаар нээлттэй хэлэлцүүлгүүд өрнүүлжээ.
Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “Аж үйлдвэрийн 4-р хувьсгал, интернет, мэдээллийн технологийн хөгжил нь уламжлалт шуудангийн байгууллагуудад нэг талдаа СОРИЛТ нөгөө талдаа БОЛОМЖ олгож байгаа бөгөөд хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн нөхцөл байдалд шуудан компани өөрөө хурдтайгаар ЭРС ӨӨРЧЛӨЛТ хийхийн чухал”-ыг онцоллоо”. Компанийн зүгээс ирэх жилүүдийн бизнес өсөлтийг Хил дамнасан цахим худалдаа, Бүс нутгийн транзит шуудан, Хот хоорондын шуудан-логистик, Төрийн болон хувийн хэвшлийн цахим үйлчилгээнд шуудангийн биет оролцоог орон даяар хангаснаар бий болгоно гэж тооцжээ. Ингэхийн тулд бүхнийг БҮТЭЭМЖИД чиглүүлэх 3 оновчлолыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Үүнд:
“Ажиллах хүчний оновчлол – Workforce Optimization ”,
“Тээврийн маршрутын оновчлол – Route Optimization”,
“Эцсийн хэрэглэгчид хүргэлтийн оновчлол – Last mile delivery optimization”-г датанд суурилсан мэдээллийн технологийн эрс шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэхээр зорьж буй юм.
Компанийн зүгээс хэрэглэгчтэй нүүр тулж үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд 2025 оныг дотооддоо “ХЭРЭГЛЭГЧ ТӨВТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛИЙН ЖИЛ” болгон зарлаж шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Гүйцэтгэх захирлын зүгээс компанийн соёлыг сайжруулах талаар тодорхой төлөвлөгөө гаргаснаа мэдэгдэж үүнд ажилтан нэг бүрийн оролцоо чухлыг онцлон алба, нэгж, ажилтан нэг бүр “а. Бие биедээ хүндэтгэлтэй харилцах,
б. Сэтгэл амгалан, тайван ажиллах орчныг бүрдүүлэх,
в. Нэгж, үүрэг, функц бүр чухал тул эрх тэгш, бие биедээ хүндэтгэлтэй хандах”-ыг уриаллаа.
Монгол Шуудан ХК нь Бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч, шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч, төрийн давамгай оролцоотой нээлттэй хувьцаат компани юм. Монгол улсын шуудангийн зах зээлийн нийт солилцооны 80%-г дангаар гүйцэтгэгч Монгол Шуудан ХК нь дотоодын шуудан илгээмж, улс хоорондын шуудан илгээмж, төрийн ХУРДАН цэгийн үйлчилгээ, хот хоорондын шуудан-логистик болон санхүүгийн үйлчилгээний агентын үйлчилгээг үзүүлж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Монгол Шуудан ХК
Төв офисс: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энх тайвны өргөн чөлөө, Улаанбаатар 15160, w3w: тоймч.ерөөл.талбай
Холбогдох утас: +(976) 1800-1613
И-мэйл хаяг: info@mongolpost.mn
Веб сайт: www.mongolpost.mn