ЦАХИМ ХАЛДЛАГААС СЭРГИЙЛЦГЭЭЕ!
Нийтэлсэн огноо: 2025/01/28

Бусдын хувийн нууц мэдээлэлүүдийг олж авах зорилгоор хуурамч, сэжигтэй мессежүүдийг илгээдэг “SMS PHISHING” буюу “SMISHING” цахим халдлагад иргэд өртөх эрсдэлтэй байдаг.

“SMISHING”залилан нь xарилцагчийн итгэл үнэмшил, сэтгэл xөдлөл дээр тулгуурлан xууран мэxлэx зорилготой мессеж болон и-мэйл xүлээн авсан xүмүүс маш xурдан хариу үйлдэл үзүүлэx магадлалтай байдгаараа бусад төрлийн xалдлагуудаас илүү эрсдэл өндөр байдаг.

Дараах зөвлөмжүүдэд анхаарлаа хандуулан цахим орчинд залилах гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс сэргийлцгээе!

1. Хүчтэй нууц үг хэрэглэ:
Олон төрлийн тэмдэгт, тоо болон том, жижиг үсгүүдийг хослуулсан хүчтэй нууц үг ашиглах нь таны аккаунтыг хамгаалах үндсэн арга юм.
2.
Мэдээллээ хамгаал:
Хувийн болон санхүүгийн мэдээллээ цахим орчинд хуваалцахдаа анхаарал болгоомжтой байж, зөвхөн итгэмжлэгдсэн сайт болон аппликейшн ашиглаарай.
3. Халдлагаас сэргийлэх программ хангамж ашигла:
Антивирус программ, фишингээс хамгаалах программ зэрэг аюулгүй байдлын арга хэмжээ авч, тогтмол сканнер хийж байгаарай.
4. Сэжигтэй холбоос, имэйлээс болгоомжил:
Танихгүй хаягнаас ирсэн холбоос, имэйлийг нээхгүй байж, хувийн мэдээллээ өгөхгүй байх нь чухал.
Цахим орчинд хувийн мэдээлэлийн аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн гэр бүл болон санхүүгийн байдлаа хамгаалаарай.
Бүтэн бичлэг үзэх линкhttps://www.facebook.com/reel/1136782377976032