“ӨӨРИЙГӨӨ ДАЛАЙ ГЭЖ ТӨСӨӨЛБӨЛ ЯАГААД ЧАМАЙГ ХАЙРЛАН ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ ТАЛААР БИЧЭЭРЭЙ” ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ОЛОН УЛСЫН ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО.
Нийтэлсэн огноо: 2025/04/24

🌍📮 Дэлхийн шуудан холбооноос 54 дэх удаагаа зарласан “Өөрийгөө далай гэж төсөөлбөл яагаад чамайг хайрлан хамгаалах хэрэгтэй талаар бичээрэй” өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсын хэмжээнд 9 дэх жилдээ 🇲🇳📮Монгол Шуудан ХК-тай хамтран зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
Энэ жилийн захидал бичлэгийн уралдааны сэдэв нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын “Далай, тэнгис, тэдгээрийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах” 14 дэх зорилтод чиглэж байгаагаараа онцлог байсан бөгөөд сэдвийн хүрээнд хамгийн сайн бичсэн 15 сурагч, уралдааны сэдэв, зорилгыг сурагчдадаа ойлгуулж сургууль, анги хамт олноо идэвхтэй зохион байгуулж оролцсон 5 багшийг тус тус шалгаруулсан.
Тэргүүн байранд:
🏆🥇1.Э.Эмүжин–Булган аймаг Булган сумын Ерөнхий боловсолын 1-р сургуулийн 9в ангийн сурагч
Дэд байранд:
🏆🥈1. Д.Номунгэгээ–Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын Орхон Хасү сургуулийн 9д ангийн сурагч
🏆🥈2. Ч.Чинхүслэн–Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн 7-р ангийн сурагч
Гуравдугаар байранд:
🏆🥉1. Г.Цэлмүүн-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 123-р сургуулийн 10б ангийн сурагч
🏆🥉2. М.Анужин-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 23-р сургуулийн 10а ангийн сурагч
🏆🥉3.М.Оюунхишиг–Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 15-р сургуулийн 9а ангийн сурагч
Дөрөвдүгээр байранд:
🎖1.И.Нандин-Эрдэнэ–Өмнөговь аймгийн Манлай сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 9б ангийн сурагч
🎖2. С.Бүжинлхам-Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын Орхон Хасү сургуулийн 8б ангийн сурагч
🎖3. Д.Эрхсаран–Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 8в ангийн сурагч
🎖4. А.Сэлэнгэ-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 24-р сургуулийн 9г ангийн сурагч
Тавдугаар байранд:
🎖1.Ю.Ариунгоо–Завхан аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын Чандмань-Эрдэнэ сургуулийн 9г ангийн сурагч
🎖2.А.Болортунгалаг-Нийслэлийн Налайх дүүргийн Ерөнхий боловсролын Тэрэлж Боардинг сургуулийн 7-р ангийн сурагч
🎖3.С.Аймөлдир–Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 8в ангийн сурагч
🎖4.Т.Сайханбаяр–Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 9в ангийн сурагч
🎖5.О.Энхжаргал–Нийслэлийн Ерөнхий боловсролын 116-р сургуулийн 8б ангийн сурагчид тус тус шалгарлаа.
Шилдэг 5 багшийг захидал бичлэгийн уралдаанд хүүхдүүдийг идэвхтэй
оролцуулсан байдал, уралдааны сэдэв, зорилгыг сурагчдадаа ойлгуулсан
байдал, захидлын агуулга, найруулга, хаягжилтад зөвлөгөө өгсөн байдлыг
үнэлэн эхний 2 шатны шалгаруулалтанд тэнцсэн оролцогчдын тооноос
хамааруулж дараах 5 багшийг шалгаруулсан. Үүнд:
🏆🥇1-р байр: С.Нансалмаа – Өмнөговь аймгийн Манлай сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш /2-р шатны шалгаруултад 133 сурагчийн захидал тэнцэж, шилдэг 15-д 1 сурагч шалгарсан/
🏆🥈2-р байр: Д.Даваасүрэн- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 24-р сургуулийн багш /2-р шатны шалгаруултад 83 сурагчийн захидал тэнцэж, шилдэг 15-д 1 сурагч шалгарсан/
🏆🥉3-р байр: Б.Уранбилэг- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий болосвролын 1-р сургуулийн багш /2-р шатны шалгаруултад 70 сурагчийн захидал тэнцэж, шилдэг 15-д 1 сурагч шалгарсан/
🏅4-р байр: Б.Байгалмаа- Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 15-р сургуулийн багш /2-р шатны шалгаруултад 63 сурагчийн захидал тэнцэж, шилдэг 15-д 1 сурагч шалгарсан/
🏅5-р байр: Ц.Баярцэцэг – Нийслэлийн Налайх дүүргийн Ерөнхий боловсролын Тэрэлж Боардинг сургуулийн багш /2-р шатны шалгаруултад 56 сурагчийн захидал тэнцэж, шилдэг 15-д 1 сурагч шалгарсан/
🏆🥇Тэргүүн байр эзэлсэн үндэсний ялагч Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 9в ангийн сурагч Э.Эмүжингийн бичсэн захидлыг Англи, Франц хэл рүү хөрвүүлэн Дэлхийн шуудан холбооны олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдаанд Монгол Улсыг төлөөлөл илгээх юм.
☎️Утас: [1800-1613] 70078975
🌐Веб сайт: [MONGOLPOST.MN (http://mongolpost.mn/)
🏢ШУУДАНГИЙН САЛБАРУУД: https://mongolpost.mn/locations
🇲🇳📮МОНГОЛ ШУУДАН ХК