“АУГАА ИХ ЭХ ОРНЫ ДАЙНД ЯЛСНЫ 80 ЖИЛ” сэдэвт шуудангийн шинэ маркны нээлт боллоо
Нийтэлсэн огноо: 2025/05/01

ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх Оросын Соёлын Төвд “Аугаа их эх орны дайнд ялсны 80 жилийн ой”-д зориулсан шуудангийн шинэ маркны нээлт боллоо.
Тус арга хэмжээнд Монгол Шуудан ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны бусад төлөөлөл оролцлоо.
Энэхүү марк нь дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн ард түмэн ялсны 80 жилийн ойг тэмдэглэх, ахмад үеийн гавьяаг хүндэтгэх, түүхийн ой санамжийг хойч үед өвлүүлэх зорилготой.

Сүүлийн мэдээ