Эрхэм хүндэт харилцагч, хэрэглэгч та бүхний анхааралд,
Монгол Шуудан ХК нь 2025 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн олон улсын шуудангийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт орсон болохыг мэдэгдэж байна.
Уг шийдвэр нь дараах үндэслэлүүдэд тулгуурласан болно. Үүнд:
⁃ Олон улсын шуудангийн үйлчилгээний үнийг бусад улсын шуудангийн байгууллагуудад гадаад валютаар төлдөг. Компанийн олон улсын шуудангийн үйлчилгээний үнийг 2021 оноос хойш өөрчлөөгүй тогтмол мөрдөж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд өссөн гадаад валютын ханшийн өсөлт.
⁃ Агаарын тээврийн болон дамжин өнгөрөх тээврийн үйлчилгээний үнийн өсөлт
– Шуудангийн үйлчилгээнд дижитал шинэчлэл хийх зайлшгүй шаардлага
⁃ Сав баглаа боодлын материалын үнийн нэмэгдэл
⁃ Хүргэлтийн чанар, найдвартай байдлыг сайжруулах зорилт
Эдгээр нөхцөл, шаардлагын хүрээнд бид олон улсын шуудангийн үйлчилгээний чанар, хүртээмж, тогтвортой байдлыг хадгалах, цаашлаад сайжруулах зорилгоор энэхүү үнэ тарифын өөрчлөлтийг хэрэгжүүлж байгааг хүндэтгэлтэйгээр мэдэгдэж байна.
Та бүхний ойлголт, дэмжлэгт талархал илэрхийлье.
Олон улсын шуудан үйлчилгээний шинэ тарифыг доор хүлээн авна уу:
Монгол Шуудан ХК