style="text-align: center">Улаанбаатар, Монгол Улс — 2025 оны 10 дугаар сарын 15
Монгол Улсын Үндэсний шуудангийн оператор Монгол Шуудан ХК нь “Alibaba” группийн үүсгэн байгуулсан, дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй цахим худалдааны платформ болох Taobao-оос Монголын хэрэглэгчдийн захиалгыг албан ёсны шуудангийн сүлжээгээр шууд хүргэх үйлчилгээг эхлүүллээ.
Шинэ үйлчилгээ нэвтэрснээр хэрэглэгчид өмнөх шиг зуучлагч, карго ашиглах шаардлагагүй болж байгаа бөгөөд БНХАУ болон бусад улсаас Taobao-гоор хийсэн худалдан авалтаа Монгол Шуудангаар дамжуулан гэр, ажлын хаяг болон шуудангийн салбараар дамжуулан авах боломжтой боллоо.
Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “Монгол Шуудан нь томилогдсон шуудангийн операторын хувьд Монголын хэрэглэгчдэд найдвартай, шууд, албан ёсны хүргэлтийн сувгийг санал болгож, онлайн худалдааны эрэлт, зах зээлийн өсөлтийг дэмжих нь нийгмийн болон эдийн засгийн ач холбогдолтой алхам юм. Цаашид бид Taobao болон олон улсын бусад платформуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно” гэв.
Үйлчилгээний гол давуу тал:
Найдвартай шуудангийн суваг
- Taobao-гийн захиалгыг Монголд албан ёсоор хүргэх баталгаатай систем бүрдлээ.
- Хүргэлтийн үнэ, хугацаа, аюулгүй байдал, мөшгөлт (tracking) нэг шийдэлд төвлөрсөн.
Шууд хүргэлт ба ил тод логистик
- Эрээн дэх хаяг оруулах, дамжуулагч компани ашиглах шаардлагагүй.
- Монгол Шуудангийн дотоод сүлжээгээр дамжуулан айл өрх, ажлын газарт хүргэнэ.
- Цахим хуудсаар (www.mongolpost.mn) дамжуулан илгээмжийн төлөвийг хянах боломжтой.
Үндэсний бүх салбараар хүргэгдэнэ
- Шуудангийн салбар, шуудангийн хайрцаг, болон хаягийн хүргэлтийн сонголттой.
Монгол хэрэглэгчдэд зориулсан шинэчлэл:
Taobao Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрснээр дараах тохиргоонууд хийгджээ:
- Бүтээгдэхүүний үнийг төгрөгөөр (MNT) харах боломжтой болсон
- VISA, MasterCard, Apple Pay, Google Pay, WeChat Pay зэрэг олон улсын төлбөрийн шийдэл ашиглана
- Шинэ хэрэглэгчдэд урамшууллын купон олгоно
- 49,999₮-өөс дээш үнийн дүнтэй худалдан авалт үнэгүй хүргэлттэй
- 11-р сарын 11-ний “Олон улсын худалдааны фестиваль”-д Монголын хэрэглэгчид шууд оролцоно
Мөн Taobao-гийн зүгээс хиймэл оюун ухаанд суурилсан Монгол хэлний хайлт бүхий аппликэйшныг ойрын хугацаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Шинэ үйлчилгээ нь Монгол Шуудангийн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй томоохон төслийн нэг бөгөөд дотоодын хэрэглэгчдэд цахим худалдааны илүү хүртээмжтэй, найдвартай туршлагыг бий болгох зорилготой юм.