Дэлхийн дэвшилтэт технологид хүрсэн, чанартай, цогц үйлчилгээгээр хүн бүрийн шуудангийн хэрэгцээг төгс хангах нь бидний эрхэм зорилго мөн.
Та шуудантай холбоотой хүссэн мэдээллээ Монгол шуудан ХК-ийн Шуудан лавлах 18001613-с утсаар болон манай вэб сайт www.mongolpost.mn хаягаар авч болно
(Poste restante) – Шуудангийн тодорхой хаяггүй хувь хүн шуудангийн байгуулллага дээр хүрэлцэн ирж, өөрийн овог нэрээр хаяглагдсан илгээмжээ гардан авах үйлчилгээ.
“Үнэлэгдсэн бичиг захидал, боодол” гэж явуулагчаар өөрөөр нь илгээмжийн доторхи зүйлийг үнэлүүлэн, хэрэв уг илгээмжийг алдаж үрэгдүүлбэл явуулагчийн хохирлыг барагдуулахын тулд зарласан үнийн дүнгээс хамааруулан, нэмэгдэл хураамж авч, явуулагчид тасалбар олгож, шуудангийн шат дамжлага бүрт бүртгэж, хаягт эзэнд нь гарын үсэг зуруулан хүлээлгэн өгөх шуудангийн илгээмжүүдийг ( бичиг захидал, боодол, илгээлт ) хэлнэ.
Бүсчлэлийн код гэж тухайн хуулийн этгээд буюу объектын байршил, хаягийн мэдээллийг илэрхийлсэн 5 оронтой тоон дараалалыг хэлнэ.
Зарим оронд 5 оронтой зипкод дээр нэмэлт 4 оронтой нарийвчилсан байршлын кодыг нэмж хэрэглэдэг. Шуудангийн нэгдсэн кодын талаар дэлгэрэнгvй мэдээллийг www.zipcode.mn гэсэн сайтаар зочилж vзнэ vv.
Та “Монгол шуудан” ХК-ийн төв салбар болон харъяа салбар дээр очиж шуудангийн хайрцаг нээлгэсэнээр Та шуудангийн хаягтай болно. Шуудангийн хайрцаг бол албан ёсны шуудангийн хаяг болж чаддаг бєгєєд энэ хаягаар дотоод, гадаадын тvншvvдтэйгээ албан захидал, илгээлт, буухиа шуудан явуулах, хvлээн авах боломж бvрддэг
Зип код бол шуудангийн хаягийн заавал байх хамгийн чухал бvрдэл хэсэг бєгєєд vvнийг та хэрэглэж хэвших нь орчин цагийн хvн, орчин цагийн бизнесчийн зайлшгvй шаардлага билээ.
Шуудангийн хаяглалтын стандарт /MNS ISO 11180:2001/
-Хүлээн авагч буюу явуулагчийн нэр
-Албан газар, албан тушаал (албан байгууллагын хаягаар явуулах бол)
-Хаягийн бүсийн нэр, гудамжны нэр, хорооны болон барилга байшингийн дугаар
-Хотын нэр бүсчлэлийн код (www.zipcode.mn)
-Улсын нэр
– Хүлээн авагчийн холбоо барих утас
– Эзэмшдэг шуудангийн хайрцагны дугаар, шуудангийн салбарын нэр, дугаар
– Байрлалыг тодорхойлох ойролцоох байрлал заасан мэдээлэл /Бөхийн өргөөний баруун талд г.м/ зэргийг нэмж бичнэ
Илгээгчийн хаяг нь: Дугтуйны зүүн дээд өнцгөнд байрлана
Хүлээн авагчийн хаяг нь :Дугтуйны баруун доод өнцгөнд байрлана
Шуудангийн нэгдсэн код нь шуудангаар үйлчлүүлэгчийн үл хөдлөх хөрөнгө, обьектын байршлыг бүсчлэлийн кодон дээр суурилж илэрхийлэх 9 оронтой тоогоор буюу тоо үсэг хосолсон хэлбэрээр илэрхийлсэн кодыг хэлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://zipcode.mn/mn/help/postcode гэсэн холбоосоор харна уу.
Шуудангийн илгээмжийн зэрэглэл, хүргэх хугацаа
Шуудангийн зориулалтын хуудсан дээр мэдээллээ бичиж, битүүмжлэхгүйгээр явуулдаг захидлын төрөл.
Ил захидал нь нэг ба хоёр хуудастай байж болно.
Хоёр хуудаснаас бүрдсэн ил захидлыг дугтуйнд хийж явуулна.
Шуудангийн ил захидлын хуудсанд түүний зай талбайгаас хэтрэхгүй хэмжээний мэдээлэл, бичиг, ном хэвлэлээс хэсэглэн авсан зүйл, гар ба фото зураг наахыг зөвшөөрнө.
Энэхүү хаягийн заавар нь 250гр-20кг хүртлэх боодол болон илгээмжинд хамаарна.
1. Илгээгчийн нэр хаяг:
2. Хүлээн авагчийн нэр, хаяг
Гаалийн бүрдүүлэлтийн ажиллагааг хурдавчлахын тулд энэхүү маягтыг Англи, Франц болон хүлээн авагч орны хэл дээр бөглөнө. Хүлээн авагч улсын гаалийн байгууллага үзлэг, шалгалт хийхийн тулд таны илгээлт дотор юу байгааг тодорхой мэдэх хэрэгтэй байдаг тул та илгээлт доторх зүйлсийг бүрэн, зөв мэдүүлэх ёстой ба ингэснээр уг илгээлт сааталгүй гардуулагдах болно.
Таны илгээж буй зүйлс хязгаарлалттай бараа бүтээгдэхүүн байж болох тул уг барааг (хориглосон зүйлс, хорио цээр ба эмийн бүтээгдэхүүн гэх мэт хязгаарлалттай) тухайн улс оронд оруулах болон Монгол улсаас гаргахыг зөвшөөрдөг эсэхийг Та өөрөө нягтлан шалгасан байх үүрэгтэй ба хүлээн авагч улсад ямар дагалдах бичиг баримт (барааны үнийн тодорхойлолт, гарал үүслийн болон эрүүл мэндийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ургамал, амьтан, хүнсний бүтээгдэхүүнд мэргэжлийн хяналтын хорио цээрийн зөвшөөрөл) шаардагдахыг судлан бүрдүүлэх ёстой.
Энэхүү хаягийн заавар нь 250гр-20кг хүртлэх боодол болон илгээмжинд хамаарна.
1. Илгээгчийн нэр хаяг:
2. Хүлээн авагчийн нэр, хаяг
Дугтуйны зүүн дээд буланд Илгээгчийн хаягийг Овог нэр, Хаяг, Утасны дугаар, Аймаг, хотын нэр
Дугтуйны баруун доод буланд Хүлээн авагчийн хаягийг Овог нэр, Хаяг, Утасны дугаар, Аймаг, хотын нэр гэсэн дарааллаар бичнэ.
Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхит бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл (дарь, сум, бензин, керосин, спирт, шүдэнз, хүчил, шүлт, мөнгөн ус г.м)
Хортой ургамал, амьтад
Мансууруулах буюу хортой бодис, хар тамхи
Түргэн муудах хүнсний зүйлүүд (түүхий загас, шувуу, мах, сүү)
Садар самуун, хүчирхийллийг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал
Илгээлт явуулах бол эдийн тодорхойлолтод илгээх эд зүйлсээ нэг бүрчлэн тоо, ширхэг, үнийг заавал жагсаан бичсэн байна.
Илгээж байгаа зүйлс тус бүрийн нэр, тоо хэмжээ, хэмжих нэгжийг нэг бүрчлэн бичнэ.
3 үгээр хаягжилт хийгдчихсэн тул өөрсдийн байршлыг дурын 3 үгээр шинээр сонгож хаяглах боломжгүй. 3 үгт хаягийн нийлбэрийг санамсаргүй байдлаар сонгосон байдаг тул зарим тохиолдолд тухайн газартай холбогдолтой 3 үгт хаяг гарч ирэх тохиолдол байдаг.
Та өөрийн ажил эсвэл орон сууцанд оногдсон хэд хэдэн 3 үгт хаягаас алийг нь ч өөрийн хаяган дээр нэмэлтээр ашиглах боломжтой. Бусад хүмүүс таны байршлыг олоход илүү хялбар байлгах үүднээс гэрийнхээ орц эсвэл хаалганы хэсгийн 3 үгт хаягийг сонгох нь илүү тохиромжтой байдаг.
Та 3 үгт хаягаа карт хүргэлт, хоол хүргэлт, такси дуудлагаас гадна хайртай хүмүүстээ захидал илгээмж илгээхдээ өөрийн өдөр тутмын амьдралдаа ашиглах боломжтой.
Мал амьтан ургамалын гаралтай бүтээгдэхүүн , шингэн төлөвтэй зүйлс , аарц чацаргана ,эм тариа , архи тамхи ,бэлэн мөнгө .алт монет бүхий үнэт эдлэл . үнэт чулуу , гарутас, таблет , нөүтбүүк гэх мэт зүйлс илгээх хориотой.
Mongolpost.mn-ий илгээмжийн байршил шалгах хэсэг дээр илгээмжийн бүртгэлийн дугаарыг бичиж шалгана.
Та mydelivery.mn сайтаар дамжуулан захиалгаа өгснөөр бид захиалга өгсний дараа өдөр нь ояиж аван хүргэлт хийх болно.
Манай компаниар дамжуулан шуудангийн үйлчилгээг авах хүсэлтэй байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд нь харилцаа үйлчилгээ хамтын ажиллагааны мэргэжилтэнтэй холбогдон зөвлөгөө аван ажиллах боломжтой.