Хориотой зүйлс

Дэлхийн дэвшилтэт технологид хүрсэн, чанартай, цогц үйлчилгээгээр хүн бүрийн шуудангийн хэрэгцээг төгс хангах нь бидний эрхэм зорилго мөн.

ДШХ-НЫ КОНВЕНЦ-ЫН ЗААЛТААС
ЗҮЙЛ 18

2. Улс хоорондын шуудангийн бүх төрөлд дор дурьдсан зүйлүүдийг илгээхийг хориглоно. Үүнд:

2.1.1 Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисууд, эсвэл хүлээн авах орны хуулиар хориглосон хууль бус эмийн зүйлс;
2.1.2 Садар самууныг сурталчилсан бүх төрлийн зүйлс;
2.1.3 Хуурамчаар, дууриалган хийсэн зүйлс;
2.1.4 Хүлээн авагч орны хуулиар хориглосон бусад зүйлс;
2.1.5 Тухайн илгээмж болон түүний савлагаа нь бусдад аюултай байж болох эсвэл бусад илгээмж болон гуравдагч этгээдийн өмчийг гэмтээж болохуйц зүйлс;
2.1.6 Илгээгч болон хүлээн авагчаас өөр бусад хүний хувийн бичиг баримтууд;
3.1 Шатах тэсрэх, цацраг идэвхит аюултай бүх зүйлс;
3.2 Дуураймал болон цэнэггүй тэсрэх бөмбөг, гранат, сум, болон бусад цэргийн гаралтай зүйлс;
4.1 Амьд амьтан болон амьтны гаралтай бүтээгдэхүүн;
6.1 Зоос, мөнгөн дэвсгэрт болон үнэт зүйлс, төлбөрийн хэрэгсэл болох аялагчийн чек, төлбөрийн хуудас, цагаан алт, алт, мөнгө, засагдсан болон засагдаагүй үнэт чулуу, эрдэнэс, бусад үнэ бүхий зүйлс;
МОНГОЛ УЛСЫН “ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ЗААЛТААС
ЗҮЙЛ 223
1.1. Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа;
1.2. Үндэсний болон гадаад валют, үнэт цаас;
1.3. Ариутгал хийгдээгүй хуучин гутал, хувцас, цагаан хэрэглэл;
1.4. Цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис зэрэг аюултай бараа;
1.5. Амархан муудах, гэмтэх хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;
1.6. Хуулиар хориглосон бусад бараа
МОНГОЛ УЛСЫН “ШУУДАНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ЗААЛТААС
ЗҮЙЛ 24
1.1. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;
1.2. Хортон ургамал, амьтан;
1.3. Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис;
1.4. Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт;
1.5. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;
1.6. Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал;
1.7. Хууль тогтоомжоор хориглосон бусад зүйл.
“ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН “АЮУЛТАЙ АЧАА”-НЫ ДҮРМИЙН ЗААЛТААС
1. Тэсрэх бодис (салют, цаасан буу, сум, дарь )
2. Хий (асаагуур, дезодорант, төрөл бүрийн шүршигчүүд, аялалын газ, галын хор)
3. Шатамхай шингэн (тосон будаг, цавуу, үнэртэй ус, хумсны болон нүүрний будаг арилгагч шингэн, хумсны лак бусад маникюрын хэрэгсэлүүд )
4. Шатамхай хатуу (шүдэнз, Модны нүүрс)
5. Исэлдүүлэгч, хэт исэл (хүчилтөрөгч генератор химийн бодис, цайруулах нунтаг)
6. Хортой бодис & халдварт бодис (хөдөө аж ахуйн химийн бодис, шавьж устгах хор, мөнгөн ус агуулсан зүйлс, нян, бактер, вирус агуулсан хүн болон амьтны цусны дээж )
7. Цацраг идэвхит бодис
8. Идэмхий бодис (нойтон батерей, мөнгөн ус, давсны хүчил)
9. Бусад төрөл бүрийн аюултай ачаа (соронзон бүтээгдэхүүнүүд, төрөл бүрийн хөдөлгүүрүүд, литиум батерей агуулсан бүх зүйлс /зөөврийн цэнэглэгч, нисдэг камер, камер, гар утас, нөтбүүк г.м/), хуурай мөс, модны нүүрс
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛИНД ЗААСНААР
15.9.3 Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлохыг хориглоно.