Дэлхийн дэвшилтэт технологид хүрсэн, чанартай, цогц үйлчилгээгээр хүн бүрийн шуудангийн хэрэгцээг төгс хангах нь бидний эрхэм зорилго мөн.
Ажилтан бүр эрх тэгш харилцан хүндэтгэлтэй сэтгэл ханамжтай хувийн болон мэргэжлийн хувьд өсч хөгжих боломжтой шударга, ил тод, нээлттэй нэгдмэл орчныг бүрдүүлсэн системчилсэн хүний нөөцийн урт хугацааны бодлогод нэгдэж ажиллана.
“Монгол Шуудан” ХК нь 100 жилийн түүхтэй Монгол улсын ууган компанийн нэг юм. Манай компанид өдгөө 1000 гаруй эерэг хандлагатай ажилтнууд гар нийлэн Шуудангийн хүргэлтийн үйлчилгээгээр хамгийн таатай орчин үеийн үйлчилгээг хүргэхээр зорилго нэгтэй ажиллаж байна.
Монгол улсын 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг бүрт салбарт үйл ажиллагаа нь хүрч үйлчилдэг. “Монгол шуудан” ХК, Шуудангийн ажилтнуудын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээгээр ажилтны хөдөлмөрлөх эрх хууль ёсны ашиг сонирхлын нэн тэргүүнд авч үздэг.
Манай компанид ажилд орсноор Та олон улсын шуудангийн байгууллагаас жил бүр явуулдаг сургалтанд хамрагдан туршлага солилцох бүрэн боломжтой.