Сайд Н.Учрал Дэлхийн Шуудангийн Холбооны зүгээс Монгол Улсын шуудангийн сүлжээг бэхжүүлэх, алслагдмал бүс нутагт оршин суугаа иргэдийн бүх нийтийн шуудангийн үүргийг хэрэгжүүлэхэд анхаарч, үндэсний оператор Монгол Шуудан ХК-д техник, арга зүй, санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.
Мөн шуудангийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй, хялбар үзүүлэхэд хаягжилтын нэгдсэн систем чухал болохыг дурдаад Монгол Улсын Засгийн газар олон улсын стандартад нийцсэн хаягжилтын системийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.