ДЭЛХИЙН ШУУДАНГИЙН ХОЛБООНЫ СТРАТЕГИЙН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн огноо: 2024/09/25

2024 оны 9 сарын 25, 26 өдрүүдэд үргэлжлэх Дэлхийн Шуудангийн Холбооны (ДШХ) Ази-Номхон Далайн бүсийн орнуудын стратегийн форум Улаанбаатар хотноо амжилттай эхэллээ.
ДШХ-ны Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн форум нь бүс нутгийн шуудангийн үндэсний операторууд болон оролцогч талуудад тулгарч буй өвөрмөц сорилт, боломжуудыг шийдвэрлэх зорилгоор ДШХ-оос зохион байгуулдаг гол талбар юм.
Монгол Шуудан ХК-аас Монгол улсад анх удаагаа зохион байгуулж буй энэхүү форумд ДШХ-ны Ерөнхий захирал ноён Масахико Метоки, Ази Номхон Далайн Шуудангийн холбооны дарга Др.Винаяа Пракаш Синх болон Ази номхон далайн бүс нутгийн 32 орны үндэсний шуудангийн үйлчилгээ үзүүлэгчид, зохицуулагчид, бодлого боловсруулагчид, салбарын мэргэжилтнүүдийн төлөөлөл 100 орчим төлөөлөгч оролцож, цахим худалдаа, дижитал өөрчлөлтийн хүрээнд шуудангийн үйлчилгээг сайжруулах, хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн эрэлтэд дасан зохицох стратегийн талаар ярилцаж байгаагаараа онцлогтой байна.
Форумын нээлтийн үеэр ДШХ-ны Ерөнхий захирал ноён Масахико Метоки, Цахим Хөгжил, Инноваци, Харилцаа холбооны Сайдын орон тооны зөвлөх Ц.Жадамбаа, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Г.Чинзориг, Ази Номхон Далайн Шуудангийн холбооны дарга Др.Винаяа Пракаш Синх болоод Монгол Шуудан ХК Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн нар үг хэлж форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Монгол Шуудан ХК

Сүүлийн мэдээ