Өглөөний мэнд, ноёд хатагтай нар аа, эрхэм зочид оо.
Нарлаг Монголд тавтай морилно уу
Юуны өмнө Дэлхийн Шуудангийн Холбооны Ерөнхий захирал ноён Масахико Метокид чин сэтгэлийн талархал илэрхийлье; Ази-Номхон Далайн Шуудангийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Виная Пракаш Сингх; Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын ахлах зөвлөх Цагаан-Өвгөний Жадамба; болон МУ-ын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Гончигийн Чинзориг нарт ДШХ-ны Бүс нутгийн стратегийн форумд идэвхтэй оролцож буйд талархал илэрхийлье.
Бүс нутгийн бусад олон орны адилаар Монгол улс, “Монгол шуудан” ХК өөр өөрийн гэсэн онцгой сорилт болоод боломжуудтай нүүр тулж байна. Сүүлийн хорин жилийн хугацаанд Монгол Улс, тэр дундаа харилцаа холбооны салбар томоохон өсөлт, хөгжлийг тууллаа.
Өнөөдөр манай улсын ихэнх алслагдсан бүс нутаг интернэтэд холбогдсон байна. Ердөө 3,5 сая хүн амтай манай улсад 4,8 сая гар утас хэрэглэгч байгаагийн дийлэнх нь ухаалаг утас хэргэлж байгаа нь гайхалтай баримт юм. Зохицуулалтын зохистой тогтолцоотой бол юунд хүрч болохыг энэхүү амжилт харуулж буй биз ээ.
Монгол улсын цахим засаглалд Монгол Улсын Засгийн газрын үзүүлж буй манлайллыг би энд тухайлан онцолмоор байна. НҮБ-ын цахим засаглалын индексээр бид ДЭЛХИЙН БОЛОН БҮС НУТГИЙН ДУНДЖААС ДАВЖ, ДЭЛХИЙД 46-Д ЖАГСАЖ БАЙНА.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт иргэд цахим Монгол порталаар дамжуулан 1000 гаруй төрийн үйлчилгээг гар утаснаасаа шууд авах боломжтой болголоо.
Хэдийгээр манай улсын дижитал холболт ижил төстэй орнуудтай харьцуулшгүй өндөр түвшинд хүрсэн ч Монголд биет харилцаа холбоо доогуур хэвээр байна.
Манай улс шиг өргөн уудам газар нутаг, харьцангуй сийрэг хүн амтай нөхцөлд шуудангийн салбарыг ЗӨВХӨН ЗАХ ЗЭЭЛИЙН ЖАМААР ХӨГЖҮҮЛЭХ НЬ БОЛОМЖГҮЙ ЗОРИЛТ гэж бид үзэж байгаа юм. Жижиг зах зээлтэй, 1000-2000 километрийн зайд амьдардаг иргэдэд үйлчлэх нь асар их зардал шаарддаг.
Иймд хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ҮНДЭСНИЙ ТОГТВОРТОЙ ШУУДАНГИЙН сүлжээтэй байх гэдэг нь амин чухал юм.
“Монгол шуудан” компани үндэсний сүлжээгээ тогтвортой байлгахыг эрмэлзэж байгаа тул оройтохоос өмнө Төрийн болон зохицуулагч байгууллага үндэсний шуудангийн оператортайгаа нягт хамтран ажиллах нь чухал гэж бид үзэж байна.
Монгол улс, Монгол шуудан компанийн нэгэн адил та бидний уламжлалт харилцаа холбооны чиг үүргүүд интернэтийн хөгжлөөс үүдэн хувьсан өөрчлөгдөж буй орчин нөхцөлд өөрийн гэсэн сорилт, боломжуудтай тулгарч байгаа.
Бид хамтдаа оршин тогтнох, иргэддээ үйлчлэх чадвараа баталгаажуулахын тулд орлогын шинэ эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байна. ДШХ сүлжээ, гишүүн орнууд, шуудангийн операторуудад тогтвортой бизнесийн загваруудыг хөгжүүлэх нь нэн чухал юм.
Тиймээс бид ирэх жил Дубайд болох ДШХ-ны конгресст бэлтгэж буй тул Стратегийн форумаар илүү олноороо дуу хоолойгоо сонсгохыг уриалж байна.
Эцэст нь Монгол шуудан компани болон Монгол улс Ази-Номхон далайн бүс нутгийн Стратегийн Форумыг зохион байгуулж байгаадаа туйлын баяртай байгаа бөгөөд форумыг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан ДШХ болон “Монгол шуудан” ХК нийт ажилтнуудад гүн талархал илэрхийлье.
Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа
***
Good morning, ladies and gentlemen, and distinguished guests,
Once again, welcome to Sunny Mongolia.
First of all, I would like to extend my sincere gratitude to Mr. Masahiko Metoki, Director-General of the Universal Postal Union; Mr. Vinaya Prakash Singh, Secretary-General of the Asia Pacific Postal Union; Mr. Tsagaan-Uvgun Jadamba, Senior advisor to Minister of Digital Development, Innovation and Communications; and Mr. Chinzorig Gonchig, Chairman and CEO of the Communications Regulatory Commission of Mongolia, for their active participation in the UPU Regional Strategy Forum.
Like many countries in the region, Mongolia and Mongol Post face their own distinct challenges and opportunities. Over the last two decades, Mongolia has experienced significant growth and development, particularly in the telecommunications sector.
Today, most of the country’s remote areas are connected to the internet. It is a remarkable fact that we have 4.8 million mobile phone users in a country with only 3.5 million inhabitants, the majority of whom are smartphone users. This achievement demonstrates what can be accomplished with a proper regulatory framework.
I would like to highlight the Government of Mongolia’s leadership role in e-governance. We rank 46th in the world according to the UN’s E-governance index, surpassing both global and regional averages.
Currently, over 1,000 public services are accessible directly from mobile phones for all citizens in Mongolia via the e-Mongolia portal.
While our digital connectivity has reached an unparalleled level compared to peer countries, physical connectivity in Mongolia remains low.
Given our vast land and relatively sparse population, allowing the postal sector to develop solely through market forces is, I believe, a mission impossible. With a small market, serving those who live 1,000 to 2,000 kilometers away is prohibitively costly.
Therefore, the importance of having a sustainable national postal network is vital for the Government’s agenda to balance urban and rural development.
As Mongol Post strives to sustainably maintain its national network, we believe it is crucial for the government and regulator to collaborate closely with the national postal operator before it is too late.
Like Mongolia and Mongol Post, many of you face your own challenges and opportunities in an ever-changing environment, where our traditional communication roles have been reshaped by the internet.
Together, we are working towards identifying new sources of revenue to ensure our survival and our ability to serve our citizens. It is essential for the UPU Network, member countries, and postal operators to develop sustainable business models.
Therefore, as we prepare for next year’s UPU Congress in Dubai, we encourage more voices to be heard in the upcoming two-day forum.
Last but not least, I would like to express my deepest appreciation to all the staff members of the organizing committee from UPU and Mongol Post for their valuable contributions to the forum. Mongol Post and Mongolia are honored to host the UPU Regional Strategy Forum for Asia-Pacific.
Thank you
\Илтгэлийн бүрэн эхээр нь доорх холбоосоор үзэх боломжтой.\
https://fb.watch/v35h0zcuWL/