Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
Нийтэлсэн огноо: 2026/03/18

“МОНГОЛ ШУУДАН” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Компанийн оноосон нэр:
“Монгол шуудан” ХК, Сүхбаатарын талбай 1,
Энхтайвны өргөн чөлөө, ЧД 1 дүгээр хороо, Улаанбаатар 15160
Хурал хуралдуулах газар, өдөр, цаг:
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн хурлын танхимд /Төв шуудангийн баруун хаалга, “Монгол шуудан” ХК-ийн 4 давхарт/
Хуралд оролцох эрхтэй ХЭ-чдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр:
2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал:
1. Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах,
✓ Компанийн 2024 оны үйл ажиллагааны тайлан танилцуулах,
✓ Компанийн 2024 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах,
✓ Компанийн 2023 оны ногдол ашиг тараасан тухай тайлан болон 2024 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах,
✓ Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны тайлан танилцуулах,
2. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны зардлын төсөв батлах тухай,
3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай,
Холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:
1. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичгийг 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржийн цахим хуудас (www.mse.mn/mn/company/541), компанийн цахим хуудас (www.mongolpost.mn)-аас электрон хэлбэрээр болон ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрийн харилцаж буй брокер дилерийн компани болон компанийн төв байранд ирж авч болно.
2. Хувьцаа эзэмшигч та саналаа урьдчилан өгөх боломжтой бөгөөд өөрийн үйлчлүүлдэг Үнэт цаасны компаниар дамжуулж компанид ирүүлж болно. Мөн компанийн цахим хуудас (www.mongolpost.mn)-т байршуулсан саналын хуудсыг татан авч саналаа бөглөн дараах хаягаар битүүмжлэн ирүүлж болно. Саналын хуудсаар санал авах сүүлийн хугацаа 2025 оны 04 сарын 24-ний өдрийн 17:00 цаг байна.
Хаяг: Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисст
“Монгол шуудан” ХК, Сүхбаатарын талбай-1,
ЧД-ийн 1-р хороо, Улаанбаатар 15160
Холбоо барих:
Хурал зохион байгуулах комисс: О.Отгонбаяр, Б.Саруул, Т.Хулан, Утас: 70078906
otgonbayar@mongolpost.mn, saruul@mongolpost.mn, internal_work_specialist@mongolpost.mn
Хурлын ирцийн бүртгэл 2025 оны 04 сарын 25-ны өдрийн 09:30-10:00 цагийн хооронд явагдана.