ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР
Нийтэлсэн огноо: 2026/03/10

 

“Монгол шуудан” ХК нь дараах тээврийн хэрэгслүүдийг шилжүүлэх болон сэлбэгийн зориулалтаар худалдан борлуулах

нээлттэй дуудлага худалдааг зарлаж байна.

Тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл:

д/д Тээврийн хэрэгслийн зориулалт Улсын дугаар Арлын дугаар Торгууль Татвар Ашиглалтад орсон он Худалдан борлуулах доод үнэ /төг/ Очиж үзэх боломжтойБайршил Дуудлага худалдаа болох хугацаа

 

1 CARAVAN 8336УАК DSGE25001133 257,500 2015/04/08 1,000,000 Улаанбаатар хот, Баянгол  дүүрэг, 20-р хороо, Автобааз Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Төв шуудан салбарт

2026.04.06-ны өдөр 11:00 цагаас

2 Ниссан Караван машин 0921УБО DSGE25001314 290,000 250,000 2015/03/31 2,000,000
3 HD 120Dry van автомашин 7351УНГ KMFLA19RPDC074795 60,000 467,000 2013/01/11 2,000,000
4 Ниссан Караван машин 6430УБД DWMGE25104206 108,400 450,000 2014/12/31 2,000,000
5 Porter 2 / 1тн / 5041УНЛ KMFZCS7JP7U085016 250,000 282,000 2011/01/15 2,000,000
6 Чанган 5415УНЧ LS4BAB3DXCG175773 25,000 482,000 2012/10/20 1,000,000
7 Nissan Patrol Y62 /00-96/ 7888ГАҮ JNITANY62Z0000484 162,456 2011/06/01 15,000,000
8 Grand Starex /89-38УАЕ/ 8938УАЕ KMJWAH7JP9U156901 250,000 2014/01/30 2,000,000
9 Портер 5448ДАХ KMFZCS7JP8U310515 35,000 64,000 2014/03/31 1,500,000 Дархан-Уул аймгийн шуудангийн салбарт Дархан-Уул аймгийн ШҮГ

2026.04.06-ны өдөр 11:00 цагаас

10 Ниссан Караван машин 7299ДОР DSGE25025907 50,000 2015/04/01 500,000 Дорнод аймгийн шуудангийн салбарт Дорнод аймгийн ШҮГ

2026.04.06-ны өдөр 11:00 цагаас

11 Явуулын чиргүүл 2015/06/30 2,000,000 Архангай аймгийн шуудангийн салбарт Архангай аймгийн ШҮГ

2026.04.06-ны өдөр 11:00 цагаас

12 УАЗ-22069 Пургон 05-94 5969СҮЭ 374100B0466923 20,000 2011/12/30 500,000 Сүхбаатар аймгийн шуудангийн салбарт Сүхбаатар аймгийн ШҮГ

2026.04.06-ны өдөр 11:00 цагаас

13 Ниссан Караван машин 2219УБА VRE25028995 260,000 562,000 2015/03/31 1,000,000 Сэлэнгэ аймгийн шуудангийн салбарт Сэлэнгэ аймгийн ШҮГ

2026.04.06-ны өдөр 11:00 цагаас

14 NISSAN CARAVAN 9231ӨВР VRE25028834 125,000 53,000 2014/10/14 500,000 Төв аймгийн шуудангийн салбарт Төв аймгийн ШҮГ

2026.04.06-ны өдөр 11:00 цагаас

15 Чанган авто машин 9637ХӨВ LS4BAB3DXCG171825 100,000 39,200 2012/10/28 500,000 Хөвсгөл  аймгийн шуудангийн салбарт Хөвсгөл аймгийн ШҮГ

2026.04.06-ны өдөр 11:00 цагаас

16 УАЗ 8965ДГО 374100B0207401 2011/12/30 500,000 Төв аймгийн шуудангийн салбарт Төв аймгийн ШҮГ

2026.04.06-ны өдөр 11:00 цагаас

 

Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл:

Дэнчин: 100.000 төгрөг

Дэнчин байршуулах данс: Монгол шуудан ХК-ийн Төрийн банкин дах 100000139650 тоот данс

Дэнчин байршуулах хугацаа: 2026.04.03-ний өдрийг дуустал.

Үнэ өсгөх доод хэмжээ: 50.000 төгрөг

Төлбөр төлөх: Дуудлага худалдаанд ялсан этгээд нь ажлын 3 өдрийн дотор төлбөрийг дэнчин байршуулсан дансанд шилжүүлнэ.

Дуудлага худалдаанд ялсан этгээд нь дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй нөхцөлд төлсөн дэнчинг компанийн орлого болгон дуудлага худалдаанд дараагийн үнийг санал болгосон этгээдэд гэрээ байгуулах эрхийг олгоно.

 

Дуудлага худалдаан оролцох хүсэлт гаргах, бүртгэх ажиллагаа:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2026 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн 18:00 цаг хүртэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Төв шуудан, Монгол шуудан ХК, 208 тоот хаягаар болон acc_income@mongolpost.mn хаягаар дэнчин төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбарын хамт   хүлээн авна.

Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно.

 

Тээврийн хэрэгслийг очиж үзэх хаяг, хугацаа:

Сонирхсон этгээдүүд хүснэгтэнд заасан салбарын хаягаар 2026.03.04-2026.04.03-ний хугацаанд  ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд очиж үзэх боломжтой.

Анхаарах асуудлууд:

  • Зарим тээврийн хэрэгслүүд нь эвдрэл гэмтэлтэй цаашид хөдөлгөөнд оролцуулах боломжгүй тул сэлбэгийн зориулалтаар худалдан борлуулж байгааг анхаарах, тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх боломжгүй,
  • Дуудлага худалдаанд ялсан этгээд нь тухайн тээврийн хэрэгслийн татвар, торгуулийг төлнө. /дуудлага худалдаанд санал болгосон үнэ нь зөвхөн сэлбэгийн зардал тул тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахтай холбоотой зардал болох татвар, торгуулийг санал болгосон үнээс тусад нь төлнө/
  • Дуудлага худалдаанд ялсан этгээд нь тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэх нөхцөлд дуудлага худалдаанаас хойш 14 хоногийн хугацаанд өөрийн зардлаар шилжүүлэх бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн татвар, торгуулыг дуудлага худалдаанд санал болгосон төлбөрөөс тусад нь төлж барагдуулахаас гадна тээврийн хэрэгслийг оношилгоонд хамруулахтай холбоотой шаардлагатай засвар үйлчилгээний зардлыг өөрийн биеэр хариуцна.
  • Тээврийн хэрэгслийг тээвэрлэхтэй холбоотой зардлыг дуудлага худалдаанд оролцогч нь хариуцна.
  • Ялагчаас бусад этгээдийн дэнчиг ажлын 2 хоногт багтаан буцаан олгоно.
  • Дуудлага худалдаанд хоёроос дээш оролцогч оролцохоор бүртгүүлээгүй нөхцөлд дуудлага худалдаа явагдахгүй.

 

Дуудлага худалдааны талаар тодруулах:

Тодруулгыг 80890387, 70078912 дугаарын утсаар авах боломжтой.

татаж авах: Тээврийн хэрэгслийн мэдээлэл