ОХУ РУУ ИЛГЭЭМЖ ХҮРГЭЛТИЙН ҮНЭ 45 ХУВИАР БУУРЛАА — БИЗНЕС ЭРХЛЭГЧИД, ХУВЬ ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ОЙРТЛОО
Нийтэлсэн огноо: 2025/11/11

style="text-align: right">Улаанбаатар, Монгол Улс — 2025 оны 11 дүгээр сарын 10

Монгол Шуудан ХК нь Оросын Холбооны Улс руу илгээх илгээмж, бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үнийг 45 хүртэл хувиар бууруулж, үндэсний үйлдвэрлэгч онлайн худалдаа эрхлэгчдэд экспортоо хямд өртгөөр, илүү үр ашигтай хүргэх боломж бүрдүүллээ.

Хөнгөлөлттэй тариф нь мөн ОХУ дахь гэр бүл, найз нөхөддөө илгээмж илгээдэг хувь хэрэглэгчдэд хамаарах бөгөөд илгээмжүүдийг Монгол Шуудан эх орондоо хүлээн авч, ОХУ-д Оросын Шуудангаар (Почта России) хүргэгдэх юм.

“Монголын үйлдвэрлэгч экспортлогчид гадаад зах зээлд гарах зардлын дарамттай тулгардаг. Тиймээс бид энэхүү үнийн бууралтаар дамжуулан тэдэнд бодит дэмжлэг үзүүлж, бизнес болон хувь хэрэглэгч бүрийн зардлыг хөнгөвчлөхийг зорьж байна. Үнэ буурсан ч үйлчилгээний чанар, найдвартай байдал хэвээр үлдэнэ,”
— хэмээн Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн онцлов.

Илгээмжүүдийг Монгол Шуудан өөрийн тээврийн хэрэгслээр долоо хоног бүр хүргэжбайршил хянах системээр дамжуулан хэрэглэгчид хүргэлтийн явцыг хянах боломжтой.

Санамж: Гаалийн байгууллагууд арилжааны шинжтэй илгээмжид татвар ногдуулж болох бөгөөд хувийн хэрэгцээнд зориулсан илгээмж татвараас чөлөөлөгдөх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл:
📞 Хэрэглэгчийн үйлчилгээний төв – 1800-1613 (энгийн тариф)

Үнэ буурсан – үйлчилгээ хурдан – хүргэлт найдвартай!

Монгол Шуудан ХК — Монголын үйлдвэрлэгч, хэрэглэгчдийг дэлхийтэй холбоно.