МОНГОЛ ШУУДАН ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн огноо: 2025/08/06

МОНГОЛ ШУУДАН ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн I-р ангилалд бүртгэлтэй Монгол Шуудан ХК 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц:

Компани нь 2025 онд “Үйл ажиллагааны ашигт байдлыг хангаж, бизнес өргөжилтийн суурийг тавих” зорилттой ажиллаж байна. Тайлант хугацаанд  борлуулалтын орлогоо 2024 оны мөн үеэс 7 хувь өсгөж, үүнд валютын ханшийн цэвэр ашгаа 2025 оны эхний хагас жилд 311 сая төгрөг болгосон нь өмнөх оны мөн үеэс 202 хувь өссөн байна. Ингэснээр 2025 оны эхний хагас жилийн байдлаар 104 сая төгрөгийн цэвэр ашигтай гарч чадлаа.

 

2025 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

  • Дэлхийн топ цахим худалдааны платформ болох “Тэмү”-гийн цахим худалдааны хүргэлтийг хийж, гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг үзүүлж эхэллээ. Олон улсын томоохон платформуудаас Монголд нэвтрүүлэхээр хэлэлцээрүүдийг хийж байна.
  • Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ, Төрийн албан хаагчийн шалгалтын материал, 2025 оны элсэлтийн ерөнхий шалгалтын материал зэрэг төрийн үйлчилгээний тээвэр хүргэлтийг хийлээ.
  • Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутагтай хамтран 5 бүсэд логистикийн төв байгуулахаар зорин ажиллаж байгаа бөгөөд Зүүн бүсийн логистикийн төвийг Хэнтий аймагт байгуулахаар ЗДТГ-тай санамж бичигт гарын үсэг зурлаа.
  • Монгол Улсад анх удаа дэвшилтэт технологи дээр суурилсан бүрэн автомат ангилан ялгах автомат машин нэвтрүүллээ.
  • Японы Аэронэкст, Монголын Ньюком компаниудтай хамтран Дрон хүргэлтийг амжилттай туршлаа.
  • Дэлхийн Шуудангийн Холбооны аюулгүй байдлын сургалтад 90 ажилтнаа хамрууллаа. Мөн олон улсын тэтгэлгээр 7 ажилтнаа мэргэжил дээшлүүлэх сургалтад оролцуулав.
  • БНХАУ-ын экспресс хүргэлтийн тэргүүлэгч операторын нэг болох “YTO Express” компанитай “Стратегийн хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа.
  • Ази Номхон Далайн Шуудангийн Холбооны Удирдах Зөвлөлийн хурлыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.
  • Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яам, Японы Шуудантай хамтран Монгол Шуудан ХК-ийн дэд бүтцийг шинэчлэх зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Та бүхэн Монгол Шуудан ХК-ийн  2025 оны жилийн хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн албан ёсны фейсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ