ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР
Нийтэлсэн огноо: 2025/08/14

“Монгол шуудан” ХК нь дараах тээврийн хэрэгслүүдийг шилжүүлэх болон сэлбэгийн зориулалтаар худалдан борлуулах нээлттэй дуудлага худалдааг зарлаж байна.

Тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл:

д/д Тээврийн хэрэгслийн зориулалт Улсын дугаар Торгууль Татвар Ашиглалтад орсон он Худалдан борлуулах доод үнэ /төг/ Очиж үзэх боломжтойБайршил Дуудлага худалдаа болох хугацаа

 

1 Чинган авто машин 1955БУЛ 105,000   10/28/2012 500,000 Булган аймгийн шуудангийн салбарт Булган аймгийн

шуудангийн салбарт

2025.08.28-ний өдөр 10:00 цагаас

2 ВАЗ-20069 автомашин 3784БНХ 70,000   5/25/2013 2,000,000 Баянхонгор аймгийн шуудангийн салбарт Баянхонгор аймгийн шуудангийн салбарт 2025.08.28-ний өдөр 10:00 цагаас
3 Хятад авто машин /чинган/ 7051ДГО 12/24/2012 500,000 Дорноговь аймгийн шуудангийн салбарт Дорноговь аймгийн шуудангийн салбарт 2025.08.28-ний өдөр 10:00 цагаас
4 Hyundai Porter2 5031УНЛ 225,800 207,000 3/24/2010 1,500,000 Улаанбаатар хот, Баянгол  дүүрэг, 20-р хороо, Автобааз Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Төв шуудан салбарт

2025.08.28-ний өдөр 15:00 цагаас

5 Bongo 3 /164 тн/ 5032УНЛ 193,600 1/15/2011 2,000,000
6 Toyota NOAH автомашин 5614УНҮ 16,000 103,600 1/30/2014 2,000,000
7 Grand Starex 8938УАЕ 1/30/2014 3,500,000
8 Nissan Patrol Y62 7888ГАҮ 6/1/2011 25,000,000
9 CIMC тавцан 11/1/2013 5,000,000

 

Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл:

Дэнчин: 100.000 төгрөг

Дэнчин байршуулах данс: Монгол шуудан ХК-ийн Төрийн банкин дах 100000139650 тоот данс

Дэнчин байршуулах хугацаа: 2025.08.26-ны өдрийн 18:00 цаг хүртэл.

Үнэ өсгөх доод хэмжээ: 50.000 төгрөг

Төлбөр төлөх: Дуудлага худалдаанд ялсан этгээд нь ажлын 3 өдрийн дотор төлбөрийг дэнчин байршуулсан дансанд шилжүүлнэ.

Дуудлага худалдаанд ялсан этгээд нь дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй нөхцөлд төлсөн дэнчинг компанийн орлого болгон дуудлага худалдаанд дараагийн үнийг санал болгосон этгээдэд гэрээ байгуулах эрхийг олгоно.

Дуудлага худалдаан оролцох хүсэлт гаргах, бүртгэх ажиллагаа:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2025 оны 08 дүгээр сарын 26-ны өдрийн 18:00 цаг хүртэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Төв шуудан, Монгол шуудан ХК, 208 тоот хаягаар болон  acc_income@mongolpost.mn хаягаар дэнчин төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбарын хамт   хүлээн авна.

Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно.

 

Тээврийн хэрэгслийг очиж үзэх хаяг, хугацаа:

Сонирхсон этгээдүүд хүснэгтэнд заасан салбарын хаягаар 2025.08.11-2025.08.26-ны хугацаанд  ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд очиж үзэх боломжтой.

Анхаарах асуудлууд:

  • Зарим тээврийн хэрэгслүүд нь эвдрэл гэмтэлтэй цаашид хөдөлгөөнд оролцуулах боломжгүй тул сэлбэгийн зориулалтаар худалдан борлуулж байгааг анхаарах, тээврийн хэрэгслийн улсын дугаар болон нэр шилжүүлэх боломжгүй,
  • Дуудлага худалдаанд ялсан этгээд нь тухайн тээврийн хэрэгслийн татвар, торгуулийг төлнө. /дуудлага худалдаанд санал богосон үнэ нь зөвхөн сэлбэгийн зардал тул тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахтай холбоотой зардал болох татвар, торгуулийг санал болгосон үнээс тусад нь төлнө/
  • Дуудлага худалдаанд ялсан этгээд нь тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэх нөхцөлд дуудлага худалдаанаас хойш 14 хоногийн хугацаанд өөрийн зардлаар шилжүүлэх бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн татвар, торгуулыг дуудлага худалдаанд санал болгосон төлбөрөөс тусад нь төлж барагдуулахаас гадна тээврийн хэрэгслийг оношилгоонд хамруулахтай холбоотой шаардлагатай засвар үйлчилгээний зардлыг өөрийн биеэр хариуцна.
  • Тээврийн хэрэгслийг тээвэрлэхтэй холбоотой зардлыг дуудлага худалдаанд оролцогч нь хариуцна.
  • Ялагчаас бусад этгээдийн дэнчинг ажлын 2 хоногт багтаан буцаан олгоно.
  • Дуудлага худалдаанд хоёроос дээш оролцогч оролцохоор бүртгүүлээгүй нөхцөлд дуудлага худалдаа явагдахгүй.

Дуудлага худалдааны талаар тодруулах:

Тодруулгыг 99993087, 88661168 дугаарын утсаар авах боломжтой.

Татаж авах: Тээврийн хэрэгслүүдийг худалдан борлуулах