📦🚚 Монгол Шуудан + Ард Санхүүгийн Нэгдэл = Иргэн бүрт хүрэх үйлчилгээ!
💳📍 Монгол Шуудан ХК нь бүх нийтийн үйлчилгээний үүргээ хэрэгжүүлж, Монгол орны өнцөг булан бүрт шуудан, логистикийн үйлчилгээг хүргэсээр ирсэн. Одоо бид Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтран ухаалаг POS төхөөрөмж бүхий санхүүгийн цогц үйлчилгээ-г иргэдэд ойртуулж эхэллээ!
👨💼 Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн:
“…Шууданчдаараа дамжуулан санхүүгийн олон төрлийн шийдлүүдийг газар дээр нь, түргэн шуурхай хүргэх нь бидний хувьд алслагдсан бүс нутгийг эдийн засгийн идэвхтэй оролцогч болгоход хувь нэмэр оруулж буйн илрэл юм…”
🎁 Ард Санхүүгийн Нэгдэл манай орон нутгийн шууданчдад нийт 100 сая төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг Royal Enfield Himalayan 411 мотоцикл бэлэглэсэнд гүн талархал илэрхийлье!
🏍 Шууданчдын маань хөл хүрэхгүй газар гэж үгүй! Одоо бид илүү хурдан, илүү хүртээмжтэй, илүү ухаалаг үйлчилгээтэйгээр таны хаалгыг тогшино!
Ард Кредит ББСБ ХК нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй банк бус санхүүгийн байгууллага бөгөөд дижитал зээл болон санхүүгийн өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог. Тус байгууллага технологид суурилсан шийдлүүдээр дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инновацийг дэмжихэд зорин ажилладаг.
Монгол Шуудан ХК нь 100 гаруй жилийн түүхтэй, Монгол Улсын үндэсний шуудангийн үйлчилгээний байгууллага юм. Улсын хэмжээнд хамгийн өргөн хүрээтэй сүлжээг эзэмшдэг тус компани өнөөдөр иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн үйлчилгээний хүрээгээ байнга шинэчилж, өргөжүүлэн ажиллаж байна.